Хятад улс Тайванийг тойрон цэргийн сургуулилалт эхлүүлсэн бөгөөд сургуулилалтаа тус арлын “тусгаар тогтнолыг” дэмждэг хүмүүсийн эсрэг “хатуу сануулга” гэж нэрлэсэн байна.
Уг сургуулилалтыг өнгөрсөн долоо хоногт Тайваний Ерөнхийлөгч Уильям Лай арлыг “булаан авах” Бээжингийн оролдлогыг эсэргүүцэхээ амласны хариу арга хэмжээ гэж үзэж байна.
Энэ оны эхээр ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авснаасаа хойш хийсэн хамгийн их анхаарал татсан илтгэлдээ Лай Тайваний өөрөө удирдах статусыг хамгаалж, “арлыг булаан эзэлж, тусгаар тогтнолд халдах гэсэн аливаа оролдлогыг эсэргүүцэх амлалтаа биелүүлнэ” гэж тангарагласан юм.
Тайваний өмнөх Ерөнхий сайд Цай Ин Вэн арлын тусгаар тогтнолыг дэмждэг байсан ч аливаа мэдэгдэлдээ илүү болгоомжтой ханддаг байв. Харин Лай сүүлийн мэдэгдлээрээ илүү зоримог бөгөөд хатуу байр суурь баримталж буйгаа олон нийтэд харуулсан байна.
Шинжээчид Лайгийн мэдэгдлийн хариуд Бээжин цэргийн сургуулилалтаар хариу барина гэж таамаглаж байсан.
Арлыг тойрсон Хятадын сургуулилалтад эргийн хамгаалалт, арми, тэнгисийн цэргийн хүчин, агаарын хүчин, пуужингийн хүчин болон бусад хүчин оролцож байгаа аж.
Хятадын армийн мэдэгдэлд өгүүлснээр усан онгоц, нисэх онгоцнууд “олон талаас ... ойртож”, “хамтарсан дайралт хийх” бэлтгэл хийсэн гэв. Мөн сургуулилалт нь байлдааны бэлэн байдал, гол боомт, бүс нутгийг бүслэх, далай, хуурай замын цохилт өгөх, хяналтыг гартаа авах зэрэгт чиглэсэн байна.
Түүнчлэн Хятадын арми энэхүү сургуулилалтаа “салан тусгаарлах хүчнийг зогсоох хүчтэй арга хэмжээ” бөгөөд “үндэсний бүрэн эрхт байдлыг хамгаалах, үндэсний эв нэгдлийг хадгалах хууль ёсны, шаардлагатай арга хэмжээ” гэж тодорхойлсон байна.
Харин Тайваний Батлан хамгаалах яам Хятадын “үндэслэлгүй, өдөөн хатгасан үйлдлийг хатуу зэмлэн буруушаагаад”, “эрх чөлөөний ардчилал, бүрэн эрхт байдлаа хамгаалахын тулд зохих цэргээ дайчилсан” гэж саяхан мэдэгдлээ.
Мөн аюул заналхийлэлтэй тулгарсан тул “дайн хийхийг хүсээгүй ч дайнд бэлтгэх болно” гэж мэдэгдэлдээ өгүүлжээ.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #Тайвань, #ХЯтад, #цэргийн сургуулилалт,