НИЙГЭМ

МҮОНРТ-ийн Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги хуралдлаа

Шинэ төрлийн коронавируст халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор МҮОНРТ-ийн Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги 2020 оны нэгдүгээр сарын 26 -ны өдөр хуралдлаа. Хуралдаанд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц оролцож үүрэг, чиглэл өглөө. Үүнд:

1. МҮОНРТ-ийн ажилтан, албан хаагч бүр амны хаалт хэрэглэх, амны хаалтаар ажилтан бүрийг хангах,

2. Гар ариутгах бодисыг давхруудын ариун цэврийн өрөө, цайны газар, харуулын цэгт байрлуулах, ажилтан, албан хаагч бүр хувийн ариун цэврийг сайтар сахих, гараа савандаж угааж байх,

Image may contain: one or more people, people sitting, table and indoor

3. МҮОНРТ-ийн бүх тээврийн хэрэгсэлд гар ариутгах бодис байрлуулах, жолооч, сурвалжлагч, уран бүтээлчид амны хаалт тогтмол хэрэглэх,

4. Өрөө, тасалгаа, коридор, ариун цэврийн өрөөг тогтмол цэвэрлэх, агааржуулах, цэвэрлэгээний бодисыг журмын дагуу хэрэглэх, коридорын хаалганы бариулуудыг ариутгах бодис бүхий материалаар бүрэх, тогтмол хугацаанд ариутгах, ариутгах кварцын гэрэл ашиглах,

5. Амны хаалтгүй, халуурсан шинж тэмдэг бүхий хүнийг нэвтрүүлэхгүй байх, хамгаалалтын салбарыг зайнаас халуун хэмжигчээр хангах, амны хаалт хэрэглээгүй гадны хүнийг нэвтрүүлэхгүй байх /нэг удаагийн амны хаалтаар үнэгүй хангах/

6. МҮОНРТ-ийн бүх сувгуудаар сэрэмжлүүлэг, эрүүл мэндийн хичээл гаргах,

7. СӨБ, дунд болон ИДС-ийн хүүхэд, залуучуудын насны онцлогт тааруулсан эрүүл мэнд, ШУ танин мэдэхүй, Монгол өв соёлын нэвтрүүлгүүдийн цагийг нэмэгдүүлэх, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу ТВ-ийн хичээлүүдийг явуулах,

8. MNB-ийн цэцэрлэг, “Улаан бүч” чуулгын бэлтгэл, сургуулилт, MNB-тэй танилцах аялалыг 2020 оны гуравдугаар сарын 2 хүртэл зогсоохыг үүрэг болголоо.

Ажилтан бүр өөрөө хичээснээр гэр бүл, хамт олноо хамгаалах болно.

МҮОНРТ-ийн ГАМШГААС ХАМГААЛАХ МЭРГЭЖЛИЙН АНГИ

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet