Оросын армийн цэргүүд Вухледар хотыг хяналтдаа оруулснаас долоо хүрэхгүй хоногийн дараа Украины зүүн хэсгийн Торецк хотын захад нэвтэрсэн болохыг Украины цэргийнхэн даваа гарагт мэдэгдэв.
“Нөхцөл байдал тогтворгүй байна, хотын орох хаалга болгонд шууд утгаараа тулаан болж байна. Оросууд хотын зүүн зах руу нэвтэрсэн” гэж Луганск тактикийн бүлгийн хэвлэлийн төлөөлөгч Анастасия Бобовникова Украины үндэсний телевизээр ярьжээ.
Оросын Батлан хамгаалах яам Торецк орчмын хэд хэдэн суурингийн ойролцоох бие бүрэлдэхүүн, техник хэрэгсэлд нь хохирол учирсан талаар даваа гарагт мэдэгдсэнээс өөрөөр ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Оросын цэргийн блоггерууд, тэр дундаа “Telegram” дахь “Rybar” сувгийн шинжээчдийн бүлэг Оросын цэргүүд хотын төв рүү урагшилсаар байгаа талаар мэдээлжээ.
Украины газар нутгийн тавны нэг хүрэхгүй хувийг хяналтдаа байлгаж буй Орос улс өнгөрсөн наймдугаар сараас хойш Торецкийг чиглэн урагшилсаар байгаа бөгөөд цэргүүдийн тоо, залуурт пуужин зэрэг зэр зэвсгийн давуу байдлаа ашиглан тосгодыг ээлж дараалан эзлэн авсаар байна.
Украин улам бүр газар нутгаа алдаж байгаа энэ үед Ерөнхийлөгч Володимир Зеленьский дайсны давшилтыг хязгаарлахын тулд “хийж болох бүх зүйлийг” хийхийг цэргийн удирдлагуудадаа тушаажээ.
Торецк 2014 онд Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчдын булаан эзэлсэн нутаг дэвсгэрт ойрхон оршдог тул 10 жилийн турш фронтын хот байсаар ирсэн бөгөөд тэр цагаас хойш Киевийн бэхлэлтийн гол хэсэг байсаар ирсэн юм.
2016 он хүртэл ЗХУ-ын нууц цагдаагийн байгууллагыг үндэслэгч Феликс Дзержинскийн нэрээр Дзержинск хэмээх нэрлэгдэж ирсэн тус хотыг булаан эзлэх нь Ерөнхийлөгч Владимир Путинийг Донбасс бүсийг бүрэн хяналтдаа оруулах зорилгод нь ойртуулах ач холбогдолтой.
Украины цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар Торецкийн өндөрлөгийг алдсанаар Киевийн цэргүүдийн ар талыг байлдааны бүстэй холбодог логистикийн гол замууд, тэр дундаа Покровск-Костянтыновка чиглэлийн гол зам эрсдэлд орж магадгүй аж.
Эх сурвалж: Reuters

#Донбасс, #Украины дайн, #Торецк,