Даваа гарагт Оросын төрийн мэдээллийн кибер халдлагад өртөж, цахим нэвтрүүлэг нь тасалдахад хүрсэн болохыг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.
Песков сэтгүүлчдэд хандан “Манай хамгийн томд тооцогддог төрийн медиа холдингийн дижитал дэд бүтэц урьд өмнө хэзээ ч болж байгаагүй томоохон кибер халдлагад өртлөө” гээд, мэргэжилтнүүд халдлагын зохион байгуулагчдыг тогтоохоор ажиллаж байна гэжээ.
80 гаруй бүс нутгийн телевиз, радио станцаас гадна “Россия 1”, “Россия 24” зэрэг үндэсний хэд хэдэн томоохон телевизийн сувгийг багтаасан ВГТРК мөн мэдэгдэл хийжээ. Мэдэгдэлд өгүүлснээр онлайн дамжуулалт нь кибер халдлагад өртсөн ч радио болон телевизийн өргөн нэвтрүүлгүүд хэвийн ажиллаж байна.
“Онлайн нэвтрүүлэг, дотоод сүлжээ тасарч, интернэт, утас ч байхгүй болсон. Удаан хугацаа шаардагдах төлөвтэй байна. Тэд серверээс бүх зүйлийг, тэр дундаа бэкап (нөөц)-г устгасан” гэж нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан Оросын төрийн мэдлийн “Gazeta.ru” мэдээлжээ.
Санкт-Петербургт төвтэй “Fontanka.ru” болон бие даасан “Говорит НеМосква” мэдээллийн агентлаг мөн ВГТРК-ийн тоон телевизийн өргөн нэвтрүүлэг тасалдаагүй ч онлайн нэвтрүүлэг нь гарахгүй байгаа талаар мэдээлсэн байна.
Бие даасан сэтгүүлч Александр Плющевын мэдээлснээр тасалдал үүрийн 5 цагаас хойш “төв командын ажиллагаагүй болж, бүх серверүүд унтарсан” байна.
Эх сурвалж: The Moscow Times

#кибер халдлага, #ОРос, #Оросын төрийн хэвлэл мэдээллийн корпораци, #ВГТРК,