Хезболла зэвсэгт бүлэглэлийн эсрэг өргөн хүрээнд ажиллагаа явуулж буй Израилын зэвсэгт хүчин Ливаны нийслэл Бейрутын төв хэсэгт цохилт өгсний улмаас зургаан хүн алагджээ.
Израилын аюулгүй байдлын эх сурвалжийн хэлснээр Бейрут хотын төв хэсэгт орших парламентын ордны ойролцоох Бачура хорооллын нэг барилгад цохилт өгсөн байна. тус барилгад Хезболла бүлэглэлийн харьяа эрүүл мэндийн төв байрладаг байжээ.
Энэ нь мөн Израилын пуужин анх удаа Ливаны засгийн газрын байранд ойртсон тохиолдол юм.
Агаарын цохилтын улмаас зургаан хүн алагдаж, долоон хүн шархадсан болохыг Ливаны эрүүл мэндийн алба мэдэгдэв.
Өнгөрсөн долоо хоногт Хезболлагийн удирдагч Хассан Насраллагийн амь үрэгдсэн хотын өмнөд захын Дахие дүүрэгт гурван пуужин туссан бөгөөд хүчтэй дэлбэрэлтүүд сонсогдсон гэж Ливаны аюулгүй байдлын албанаас мэдэгджээ. Хотын өмнөд захын хорооллууд лхагва гарагт Израилын арав гаруй удаагийн цохилтын бай болсон юм.
Ливаны Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн дотор Израилын агаарын дайралт тус улсын өмнөд болон төв хэсэгт дор хаяж 46 хүний аминд хүрч, 85 хүнийг шархдуулсан байна.
Ливаны засгийн газрын мэдээгээр жил гаруй үргэлжилж буй хил дамнасан тулалдааны улмаас Ливанд 1,900 гаруй хүн амиа алдаж, 9,000 гаруй хүн шархадсан бөгөөд амиа алдсан хүмүүсийн ихэнх нь сүүлийн хоёр долоо хоногт алагдсан байна.
Мөн Израилын дайралтаас болж 1.2 сая орчим хүн гэр орноосоо дүрвэхэд хүрчээ.
Эх сурвалж: Reuters

#Ливан, #Бейрут, #Хезболла бүлэглэл, #Израилын цохилт,