Оросын арми Украины зүүн хэсгийн Донецк мужийн Вухледар хотыг бүрэн хяналтдаа авсан болохыг Оросыг дэмжигч дайны блоггерууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд лхагва гарагт мэдээлжээ.
Дайны өмнө 14,000 гаруй хүн амтай байсан Вухледар хотын эвдэрсэн барилгын дээр цэргүүд Оросын далбааг мандуулж буй бичлэг “Telegram”-д нийтлэгдсэн байна.
Мягмар гарагийн орой хотыг хамгаалж байсан Украины сүүлчийн цэргүүд болох 72-р механикжсан бригад хотыг орхин гарснаар Вухледар эцэст нь бүхэлдээ Оросын хяналтад орсон гэж “Московский комсомолец” сонин мэдээлэв.
“Telegram”-ын “SHOT” суваг болон бусад Оросыг дэмжигч цэргийн блоггерууд Вухледар хот бүхэлдээ Оросын хяналтад байгааг нотолсон ч Орос, Украины талаас албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Өчигдөр Оросын армийн цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөг газарт байрлах нүүрс олборлодог Вухледар хотын төвд хүрсэн болохыг Украины бүс нутгийн албаны хүн мэдэгдсэн аж.
Украины хүчин Оросын Курск муж руу довтолж, цэргийн хүчийг нь өөр тийш чиглүүлэхийг оролдсон ч тус улсын зүүн хэсэг дэх Оросын цэргүүд наймдугаар сараас хойш маш хурдацтай урагшлаад байна.
Ерөнхийлөгч Владимир Путиний хэлснээр Оросын тактикийн гол зорилго бол Украины зүүн өмнөд хэсэгт орших Донбассыг бүхэлд нь эзлэх явдал бөгөөд одоогоор Оросын хүчин тус бүсийн 80 орчим хувийг, Украины нийт газар нутгийн тавны нэг хүрэхгүй хувийг хяналтдаа байлгаж байна.
Зүүн болон өмнөд фронтын уулзварт орших Вухледар хотыг хяналтдаа авах нь Оросын давшилтыг хөнгөвчлөх чухал ач холбогдолтой. Оросын цэргийн блоггеруудын үзэж буйгаар Оросын хүчин одоо баруун тийш 30 гаруй км зайд орших Велика Новосилка руу давших боломжтой болсон байна.
Вухледар нь мөн 2014 онд Оросын өөртөө нэгтгэсэн Хар тэнгисийн хойгт орших Крымийг Донецк болон зүүн хэсгийн Луганск мужийг багтаасан Украины аж үйлдвэржсэн Донбасс бүс нутагтай холбодог төмөр замын шугамтай ойр оршдог.
Эх сурвалж: Reuters