Оросын Ерөнхий сайд Михаил Мишустин өнөөдөр Иранд айлчилж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Масуд Пезешкянтай уулзахаар төлөвлөж байгааг Кремль ням гарагт мэдэгджээ.
Израил улс Ираны дэмжлэгтэй Хезболла бүлэглэлийн тэргүүн Хассан Насраллаг Бейрут хотод байхад нь агаарын довтолгоогоор хөнөөснийг Орос “улс төрийн аллага” хэмээн буруушаагаад байгаа билээ.
Мишустин Пезешкян, Тэргүүн дэд ерөнхийлөгч Мохаммад Реза Ареф нартай “Худалдаа эдийн засаг, соёл хүмүүнлэгийн салбар дахь Орос-Ираны хамтын ажиллагааны цогц асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна” гэж засгийн газрын мэдэгдэлд дурдсан байна.
Мөн “тээврийн эрчим хүч, аж үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтарсан томоохон төслүүдийг хэрэгжүүлэх” талаар хэлэлцэнэ гэжээ.
Барууны засгийн газрууд Ираныг Украины эсрэг явуулж буй дайнд Оросыг дрон, пуужингаар хангадаг гэж үздэг ч Москва болон Тегеран уг мэдэгдлийг үгүйсгэсээр ирсэн билээ.
Пезешкян ирэх сард БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Орост айлчлах үеэрээ Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалт хийхээр төлөвлөж байгаа аж.
Мишустин Иран дахь айлчлалаа дуусгаад мягмар гарагт Арменид болох хуучин ЗХУ-ын гишүүн орнуудын байгуулсан Евразийн эдийн засгийн форумд оролцох гэнэ.
Уулзалтаар Евразийн эдийн засгийн холбооны гишүүд болох Армени, Беларусь, Казахстан, Киргизстан, Орос хоорондын хамтын ажиллагаа, худалдааны бодлого, технологи, дэд бүтцийг цахимжуулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэж мэдэгдэлд дурджээ.
Эх сурвалж: Reuters

#Армени, #иран, #ОРос, #Ерөнхий сайд Михаил Мишустин, #Евразийн эдийн засгийн форум,