АНУ-ын сонгуулийн сурталчилгааныхаа үеэр түүнийг шүүмжилж, Украиныг Оростой хийж буй дайнд ялна гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлж байсан Доналд Трамп Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийтэй уулзахыг зөвшөөрчээ.

Зеленьский арваннэгдүгээр сарын 5-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Трамптай уулзахыг удаан хугацаанд хүсэж ирсэн. Тэд долдугаар сард утсаар ярьсан ч Трампын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2021 онд дууссанаас хойш биечлэн уулзаагүй юм.

Пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Трамп сонгуульд ялбал Орос, Украины хэлэлцээрийг түргэн шуурхай хийж чадна гэсэн мэдэгдлээ давтан хэлсэн байна.

Тэрээр “Ерөнхийлөгч Зеленьский надтай уулзах хүсэлт гаргасан, би түүнтэй маргааш өглөө 9:45 цагийн орчимд Нью-Йорк дахь Трамп Тауэрт уулзана” гэж мэдэгджээ.

Украин Москватай энхийн хэлэлцээр байгуулахын тулд газар нутгийнхаа зарим хэсгийг алдах шаардлагатай тулгарах болов уу гэсэн сэтгүүлчийн асуултад Трамп үүнийг үгүйсгэсэнгүй. “Бид юу болохыг харах болно” гэж хариулсан байна.

Трампын мэдэгдлээс өмнө сонгуульд түүнтэй өрсөлдөж буй Камала Харрис Украиныг дэмжинэ гэдгээ амласан бөгөөд Украиныг “энх тайван тогтоохын тулд газар нутгаа өгөхийг шаардаж буй хүмүүс бууж өгөх саналыг дэмжиж байна гэсэн үг хэмээн мэдэгджээ.

Харрис энэ мэдэгдлийг Цагаан ордонд Зеленьскийтэй зэрэгцэн зогсож байхдаа хэлсэн байна. Энэ нь Харрисын Зеленьскийтэй уулзаж буй долоо дахь, энэ жилийн гурав дахь уулзалт юм.

Өмнөх өдөр нь Трамп Зеленьскийг Оростой тохиролцоонд хүрээгүйд буруутгаад, Цагаан ордноос тусламжийн шинэ багцыг зарласны дараахан мөн дайныг зогсоож чадна гэж мэдэгдсэн байна.

Долоо хоногийн эхээр Трамп Зеленьскийн уулзах хүсэлтийг няцаахад бэлэн харагдаж байв.

Украины удирдагч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн жил тутмын чуулганд оролцохоор Нью-Йорк руу явахаасаа өмнө Харрис, Трамп, Байден нарт “ялалтын төлөвлөгөө”-өө танилцуулна гэж найдаж байгаагаа мэдэгдээд байсан юм.

Харин Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Зеленьскийг шүүмжилсэн хэвээр байсан ба лхагва гарагт Украиныгамьгүй болсон”, “нуран унасан” гэж тодорхойлсон байна. 

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Доналд Трамп, #Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский,