Лхагва гарагийн орой Оросын Ерөнхийлөгч Владимир Путин засгийн газар нь цөмийн зэвсэг ашиглах дүрэм, урьдчилсан нөхцөлдөө өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байгааг мэдэгджээ.
Путиний хэлснээр цөмийн шинэ номлолд “цөмийн зэвсэг ашиглах нөхцөлийг тодорхой заах” бөгөөд үүнд Москвагийн эсрэг ердийн пуужингийн цохилтууд багтсан гэж анхааруулсан байна. Энэ нь Орос улс ердийн цэргийн аюул заналхийлэлтэй тулгарвал эдгээр нөхцөл байдлыг цөмийн зэвсэг ашиглах үндэслэл гэж үзэх болно гэсэн үг юм.
Тэрээр улс орны бүрэн эрхт байдалд аюул заналхийлж буй нутаг дэвсгэрийнх нь эсрэг пуужин, нисэх онгоц, дроны томоохон хэмжээний дайралтыг цөмийн зэвсэг хэрэглэх “боломж” гэж үзэх болно гэж нэмж хэлжээ.
Түүнчлэн “Цөмийн зэвсэггүй аливаа улс Оросын эсрэг түрэмгийлэхдээ цөмийн зэвсэгтэй улсын оролцоо эсвэл дэмжлэгийг авбал үүнийг Оросын Холбооны Улсад хийсэн хамтарсан дайралт гэж үзэх саналыг хэлэлцэж байгаа” гэв.
Төгсгөлд нь цөмийн зэвсэглэл нь “манай улсын болон манай иргэдийн аюулгүй байдлын хамгийн чухал баталгаа” гэж хэлсэн байна.
Оросын ерөнхийлөгчийн энэ мэдэгдлийг Украины дайнд цөмийн зэвсэг хэрэглэнэ гэсэн сүрдүүлэг гэж ажиглагчид харж байна.
Украин бол цөмийн зэвсэггүй улс бөгөөд АНУ болон бусад цөмийн зэвсэгтэй орнуудаас цэргийн дэмжлэг авдаг.
Гэсэн ч Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийн штабын дарга Андрей Ермак “Орос улс дэлхийг айлгах цөмийн шантаажнаас өөр зүйлгүй болсон” гэж мэдэгджээ.
Путин өмнө нь цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж олон удаа сүрдүүлж байсан. Украин харин үүнийг холбоотнуудынх нь дэмжлэгийг зогсоох оролдлого гэж шүүмжилж ирсэн юм.
Оросын холбоотон Хятад улс мөн тайван байхыг уриалж, Ши Жиньпин дарга Путинд цөмийн зэвсэг хэрэглэхгүй байхыг анхааруулж байсан тухай мэдээлэл байдаг.
Эх сурвалж: BBC

#Владимир Путин, #ОРос, #цөмийн номлол,