Орос улс Украины эсрэг дайнд ашиглах алсын зайн тусгалтай довтолгооны дрон зохион бүтээх, үйлдвэрлэх зорилгоор Хятадад зэвсгийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа талаар Европын тагнуулын агентлагийн хоёр эх сурвалж мэдээлжээ.

Оросын төрийн өмчит зэвсгийн “Алмаз-Антей” компанийн охин компани болох “ИЭМЗ Купол” нь Хятадын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар бүтээсэн “Гарпия-3” (G3) нэртэй шинэ дроныхоо туршилтыг аль хэдийн хийсэн бөгөөд их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой тул зэвсгийг “цэргийн тусгай ажиллагаа”-нд ашиглаж болно гэж энэ оны эхээр Оросын Батлан ​​хамгаалах яаманд илгээсэн тайландаа өгүүлсэн байна.

“Купол”, “Алмаз-Антей” болон Оросын Батлан ​​хамгаалах яам энэ нийтлэлд гарсан мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзжээ. Харин Хятадын Гадаад хэргийн яам ийм төслийн талаар мэдээгүй бөгөөд тус улс дроны экспортдоо хатуу хяналт тавьдаг гэж мэдэгдсэн байна.

“Купол”-ын БХЯ-нд илгээсэн тайланд өгүүлснээр “G3” нь 50 кг даацтай бөгөөд 2,000 орчим км замыг туулах чадвартай аж.

“G3” болон Хятадад үйлдвэрлэсэн өөр бусад дроны загварыг Хятадын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор дахин туршиж үзэхээр энэ зун Орос руу илгээсэн бөгөөд үүнийг батлах хоёр нэхэмжлэлийг тагнуулын эх сурвалжууд олж авсан байна.

Тайланд дурдсанаар “G3” нь “Гарпия-A1” загварын сайжруулсан хувилбар бөгөөд Хятадын мэргэжилтнүүд өмнөх загварын зураг төсөл дээр үндэслэн сайжруулалт хийжээ.

Мөн найман сарын дотор Хятадын мэргэжилтнүүдийн зохион бүтээж буй 400 кг даацтай “REM 1” довтолгооны дроныг үйлдвэрлэхэд бэлэн болно гэж тайланд өгүүлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр уг төсөлд “Купол” болон Хятадын нэр нь тодорхойгүй ханган нийлүүлэгчийн хооронд Оросын “ТСК Вектор” гэх өөр нэг батлан ​​хамгаалахын компани зуучлагчаар оролцож байгаа гэв. Мөн Оросын эдгээр компаниуд Шэньжэн хотод байрладаг “Redlepus” хэмээх Хятадын компанитай хамтран ажиллаж байгаа талаар дурдсан байна.

Түүнчлэн “Купол”, “ТСК Вектор”, “Redlepus” нар хамтран Хятадын Шинжаан муж дахь Кашгар эдийн засгийн тусгай бүсэд Орос-Хятадын хамтарсан дроны судалгаа, үйлдвэрлэлийн төв байгуулахаар төлөвлөж байгаа талаар эх сурвалжуудын олж авсан өөр нэг баримт бичигт өгүүлсэн байна.

Тус төв нь 80 га талбайг хамрах ба жилд 800 дрон үйлдвэрлэх хүчин чадалтай байна гэж баримт бичигт дурджээ. Хэзээ ашиглалтад орох талаар тодорхой мэдээлэл байгаагүй байна.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #ХЯтад, #байлдааны дрон, #ИЭМЗ Купол, #зэвсгийн хөтөлбөр,