Даваа гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский “ABC News” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр Оростой хийж буй дайныг дуусгахад ойрхон байгаа тухай ярьсан байна.
“Бид энх тайванд бодож байгаагаасаа ч илүү ойртсон. Бид дайныг дуусгахад ойрхон ирсэн” гэж тэрээр хэлжээ.
Зеленьский мөн ярилцлагадаа олон арван мянган хүний аминд хүрч, хот, суурингуудыг нь сүйрүүлсэн дайнд Украиныг үргэлжлүүлэн дэмжихийг Вашингтон болон бусад холбоотнуудадаа уриалав.
Тэрээр зөвхөн “хүчтэй байр суурь”-тай байж байж л Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг “дайныг зогсоох” шийдвэр гаргахад хүргэж чадна гэж хэлсэн байна.
Украины удирдагч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор ням гарагт АНУ-д хүрэлцэн ирээд байгаа юм. Тэрээр чуулганы үеэр мөн “шударга энх тайвны төлөө хамтын ялалтад хүрэхэд” туслахыг холбоотнуудадаа уриалсан байна.
Киев өнгөрсөн сарын эхээр Оросын баруун хэсгийн Курск муж руу довтолж эхэлсэн бөгөөд тодорхой газар нутгийг хяналтдаа аваад байгаа.
Тэгвэл Зеленьский Путинийг Курскийн ажиллагаанаас айж байгаа гэж “ABC News” телевизэд ярьжээ.
“Тэр маш их айж байгаа. Яагаад вэ гэж үү? Яагаад гэвэл ард түмэн нь түүнийг газар нутгаа хамгаалж чадахгүй гэдгийг харсан.”
Украин болон барууны орнууд Оросыг эзэнт гүрний маягийн дайн хийж байна гэж үздэг бол Путин Украины түрэмгийллийг дайсагнагч, түрэмгий барууны орнуудын эсрэг хамгаалалтын алхам гэж тайлбарладаг.
Оросын зүгээс Украиныг зүүн болон өмнөд хэсгийн газар нутгаасаа татгалзаж, НАТО-д элсэх амбицаа орхисон тохиолдолд энхийн хэлэлцээр эхлэх боломжтой гэсэн байр суурийг баримталж байгаа. Харин Зеленьский Оросоос бүх цэргээ татан гаргаж, Украины Зөвлөлтийн дараах хилийг сэргээхийг удаа дараа шаардаж байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#Украины дайн, #Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский,