Даваа гарагт Израилын Батлан хамгаалах хүчин (IDF) Ливаны иргэдэд анхааруулга өгснийхөө дараа 2006 оны дайнаас хойш Хезболла зэвсэгт бүлэглэлийн барьж байгуулсан дэд бүтцийг устгах зорилгоор 1,300 орчим объектод цохилт өгчээ. Өргөн хүрээг хамарсан агаарын довтолгооны үеэр 492 хүн алагдаж, олон мянган гэр бүл гэр орноо орхин дүрвэхэд хүрсэн байна.
Хариуд нь Хезболла бүлэглэл Израилын хойд хэсэгт байрлах хэд хэдэн цэргийн баазад, түүнчлэн Хайфа хотын хойд хэсэгт орших Звулун эрэг орчмын нутаг дэвсгэрт орших зэвсэг үйлдвэрлэх байгууламж руу 200 гаруй пуужин харвасан бөгөөд хоёр хүн шархаджээ.
Ливаны Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд өгүүлснээр амиа алдагсдын дунд 35 хүүхэд, 58 эмэгтэй байгаа бол 1,645 хүн шархадсан байна. Амь үрэгдэгсдийн хэд нь энгийн иргэн болон зэвсэгт бүлэглэлийн дайчид байсныг мэдээлээгүй байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нөхцөл байдал хурцдаж байгаад түгшиж байгаагаа илэрхийлж, Ливаныг “өөр нэг Газын зурвас” болгохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч Жо Байден “АНУ хүмүүсийг гэртээ аюулгүй буцаах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хурцадмал байдлыг намжаахаар ажиллаж байна” гэж мэдэгдсэн бол Пентагон Ойрх Дорнод руу цөөн тооны нэмэлт цэрэг илгээж байгаагаа зарлав.
Газын зурвас дахь дайнаас үүдэлтэй Израил болон Хезболла хоёрын хоорондын хил дамнасан тулалдаан бараг бүтэн жил үргэлжилж байгаа ба хоёр талд хил орчмын бүс нутгаас олон арван мянган хүн дүрвэж, олон зуун хүн амь үрэгдээд байна.
Хезболла дайнд Хамас бүлэглэлийг дэмжиж байгаа бөгөөд Газад гал зогсоох хүртэл зогсохгүй гэж мэдэгджээ. Энэ хоёр бүлэглэл хоёулаа Ираны дэмжлэгтэй ба Израил, Их Британи болон бусад улс орнууд террорист байгууллага хэмээн хориглодог.
Израилын агаарын довтолгооны эхний давлагаа орон нутгийн цагаар даваа гарагийн 06:30 цагийн орчимд эхэлсэн гэж Ливаны хэвлэлүүд мэдээлэв. Ливаны өмнөд хэсэгт орших Сидон, Маржаюн, Набатие, Бинт Жбейл, Тир, Жеззин, Захрани дүүрэг, мөн Бекаа хөндийн зүүн хэсгийн Захле, Баалбек, Хермел дүүрэгт өдрийн турш олон арван хот, тосгон, задгай талбай Израилын довтолгоонд оногджээ.
Орой нь нийслэл Бейрут хотын өмнөд захын Бир аль-Абед дүүрэгт байрлах барилга хэд хэдэн пуужинд өртсөн байна.
Бөмбөгдөлтийн үеэр хүмүүс Израилын армиас Хезболла бүлэглэлийн зэвсэг хадгалж буй барилгуудаас нэн даруй холдохыг анхааруулсан дуудлага болон мессеж хүлээн авсан бөгөөд анхааруулгын дараа олон мянган хүн өмнөд хэсгээс дүрвэж, Бейрут хүртэлх замууд түгжирсэн байна.
Ливаны Ерөнхий сайд Нажиб Микати засгийн газрын хуралдааны үеэр “Израилын Ливанд хийж буй түрэмгийлэл үргэлжилсээр байгаа нь бүх утгаараа биднийг устгах зорилготой дайн юм. Бид Израилын шинэ дайныг зогсоож, тодорхойгүй байдал руу орохоос зайлсхийхийн тулд засгийн газрын түвшинд ажиллаж байна” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC

#агаарын довтолгоо, #Израил, #Ливан, #Хезболла бүлэглэл, #Израилын Батлан хамгаалах хүчин (IDF),