Өнөөдөр Ливаны өмнөд хэсгийн оршин суугчид руу тус улсад бүртгэлтэй дугаараас залгаж, Хезболла зэвсэгт бүлэглэлийн ашигладаг аливаа байгууламжаас нэн даруй 1000 метрийн зай барихыг зөвлөжээ.
Ливанд ажилладаг “Reuters” агентлагийн сурвалжлагч мөн дуудлага хүлээн авсан байна.
Израилын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч контр-адмирал Даниел Хагари өмнө нь телевизээр хийсэн мэдэгдэлдээ үүнтэй төстэй анхааруулга өгөөд, анхааруулгыг “Ливан дахь бүх сүлжээ, платформоор араб хэлээр түгээж байгаа” гэж мэдэгджээ.
Энэ хооронд, мөргөлдөөн эхэлснээс хойш нэг жилийн дараа Ираны дэмжлэгтэй Хезболла бүлэглэлийн эсрэг өргөн хүрээг хамарсан агаарын довтолгоо эхлүүлээд буй Израилын арми Ливаны өмнөд хэсэг, зүүн Бекаа хөндий болон Сирийн ойролцоох хойд бүс нутаг руу нэгэн зэрэг довтолсон байна.
Хагари мөн Ливан руу хуурай замаар дайралт хийх эсэх талаар сэтгүүлчдийн асуултад “Израилын хойд хэсгээс нүүлгэн шилжүүлсэн оршин суугчдыг гэрт нь аюулгүй буцаан авчрахын тулд бид шаардлагатай бүхнийг хийх болно” гэж хариулжээ.
Хезболла олон жилийн турш Ливаны өмнөд хэсгийн байшин, барилгуудад далавчит пуужин зэрэг зэр зэвсгээ нууж, Израилын хойд хэсгийн оршин суугчдыг бүс нутгаас хол байхыг анхааруулдаг байсныг тэрээр тэмдэглэсэн байна.
Түүнчлэн Хезболла бүлэглэлийн гишүүд Ливан дахь энгийн иргэдийн орон сууцнаас далавчит пуужин харвах гэж оролдож байх үедээ Израилын цохилтод өртөж буй агаараас авсан дүрс бичлэгийг сэтгүүлч нарт үзүүлжээ.
Өнөөдрийн агаарын довтолгоог өнгөрсөн амралтын өдрүүдэд Хезболла бүлэглэл газар нутаг руу нь 150 пуужин харвасны хариу арга хэмжээ гэж ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: Reuters

#Израил, #Ливан, #Хезболла бүлэглэл,