Энэтхэгийн зэвсэг үйлдвэрлэгчдээс авсан их бууны сумыг Европын үйлчлүүлэгчид Украин руу шилжүүлж байгаа бөгөөд Москвагийн эсэргүүцлийг үл харгалзан Шинэ Дели худалдааг зогсоохын тулд хөндлөнгөөс оролцоогүй болохыг эх сурвалжууд мэдээлсэн байна.
Нэгдүгээр сард Энэтхэгийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Рандхир Жайсвал Энэтхэг улс Украин руу их бууны сум илгээгээгүй, худалдаагүй гэж мэдэгдэж байв.
Гэсэн ч эх сурвалжийн хэлснээр болон гаалийн мэдээллээр Энэтхэг Украинд зэвсэг нийлүүлээд жил гаруй болж байгаа аж. Энэтхэг нь экспортолсон зэвсгийнхээ хэрэглээг хязгаарладаг бөгөөд зөвшөөрөлгүйгээр шилжүүлэхийг хориглодог журамтай.
Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон Энэтхэгийн гадаад хэргийн сайд нарын долдугаар сард хийсэн уулзалтын үеэр Кремль дор хаяж хоёр удаа энэ асуудлыг хөндсөн болохыг засгийн газрын эх сурвалжууд “Reuters”-т ярьсан байна.
Энэтхэгийн засгийн газрын болон батлан хамгаалах салбарын эх сурвалжийн хэлснээр Дели Украины тулааны талбарт хэрэглэж буй сумны маш бага хувийг үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ нь дайн эхэлснээс хойш Киевийн импортолсон нийт зэвсгийн нэг хүрэхгүй хувийг эзэлж байгаа аж.
Европын худалдан авагчид зэвсгийг Киевт дамлан худалдсан уу, эсвэл хандивласан уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Киевийг их бууны сумаар хангах санаачилгыг тэргүүлж буй Итали, Чех зэрэг улс Энэтхэгээс худалдаж авсан зэвсгийг Украин руу илгээж буй орнуудаар нэрлэгджээ.
Энэтхэгийн эрх баригчид энэ талаар мэдэж байгаа ч нийлүүлэлтийг зогсоох тал дээр ямар ч арга хэмжээ аваагүй байна.
Энэтхэг улс Оростой халуун дотно харилцаатай бөгөөд олон арван жилийн турш зэвсгийн гол нийлүүлэгч нь байж ирсэн. Мөн Ерөнхий сайд Нарендра Моди Москвагийн эсрэг барууны хориг арга хэмжээнд нэгдэхээс татгалзсан цөөн хэдэн удирдагчийн нэг юм.
Гэсэн ч дэлхийн хамгийн том зэвсэг импортлогч Дели удаан үргэлжилж буй энэ дайныг зэвсгийн экспортын салбараа хөгжүүлэх боломж гэж харж байгааг эх сурвалжууд мэдэгдэв.
Энэтхэг улс 2018-2023 оны хооронд ердөө 3 тэрбум гаруй долларын зэвсэг экспортолсон бол өнгөрсөн санхүүгийн жилд батлан хамгаалах салбарын экспорт нь 2.5 тэрбум ам.долларыг давсан бөгөөд Дели 2029 он гэхэд үүнийг 6 тэрбум долларт хүргэхийг зорьж байгаа аж.
Эх сурвалж: Reuters

#УКраин, #Энэтхэг, #зэр зэвсэг,