Украинд дэмжлэг үзүүлэх нь хөрш зэргэлдээх Молдав улсын оршин тогтнох баталгаа болно гэж Германы Гадаад хэргийн сайд Анналена Баербок мягмар гарагт мэдэгдэв.
“Украиныг дэмжихийн тулд бидний хийж байгаа бүх зүйл Молдавыг тогтворжуулахад нэмэр болж байна. Украин нуран унавал Молдав дараагийнх нь байх болно гэдэгт эндхийн хүмүүс хамгийн ихээр санаа зовж байна” гэж Баербок хэлсэн байна.
Тэрээр Франц, Румын, Польш, Нидерланд, Литва зэрэг орны гадаад хэргийн сайд нарын хамт Молдавын Түншлэлийн платформын бага хуралд оролцохоор Кишинёвт айлчлаад байгаа юм.
Киевийн Европ дахь цэргийн гол дэмжигчдийн нэг Герман улс 2022 онд Орос Украинд довтолсны дараа уг платформыг санаачилсан бөгөөд үүнийг Молдавын эдийн засгийг тогтворжуулах, Оросын худал мэдээллээс хамгаалах өргөн хүрээний хүчин чармайлтын нэг хэсэг гэж тайлбарладаг.
ЗХУ задран унаснаас хойш Молдав улсад Оросыг дэмжигч болон барууны үзэлтэй засгийн газрууд ээлжлэн сонгогдож ирсэн бол одоогоор барууны талыг баримтлагч засаг захиргаа тус улсыг удирдан чиглүүлж байна. Гэсэн ч Оросыг дэмжигч салан тусгаарлагчид 1990-ээд оны эхээр Кишинёвийн хяналтаас гарснаасаа хойш Транснистрийн бүс нутгийг эзлэн суусаар байгаа ба тус бүс нутагт Москвагийн мянга гаруй цэрэг байрлаж байна.
Өнөөдөр мөн засгийн газрыг нь түлхэн унагахыг оролдсон хэмээн Оросыг буруутгадаг Молдавын Ерөнхийлөгч Майя Санду улс орон нь ноцтой сорилтуудтай тулгарсан хэвээр байгааг сануулаад, холбоотнуудаасаа дэмжлэгээ нэмэгдүүлэхийг уриалав.
“Анхны өдрөөс нь л бидний буруушааж байсан Украины эсрэг Орос дайн манай эдийн засагт асар их хохирол учруулсан. Дайны улмаас үүссэн тодорхойгүй байдал нь манай эдийн засгийн хөгжилд ноцтой саад учруулж байгаа бөгөөд дайн үргэлжилж байгаа цагт саад учруулсаар байх болно” гэж Санду хэлжээ.
Молдавын Түншлэлийн платформын хүрээнд холбоотнууд Молдавт 300 гаруй сая евро буюу 334 сая ам.долларын зээл, 80 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр гэрээнд гарын үсэг зурсан байна.
Мөн холбоотон орнууд Молдавын Европын холбоонд элсэх хүчин чармайлтыг сайшаагаад, тасралтгүй дэмжихээ илэрхийлсэн бол Веймарын гурвалжин гэгддэг Франц, Герман, Польш улс хамтран Молдавын зэвсэгт хүчинд дэмжлэг үзүүлэхээ амласан байна.
Эх сурвалж: Reuters

#Герман, #молдав, #ОРос, #УКраин,