ОРОН НУТАГ

Хөвсгөл аймаг: 0-11 насны дөрвөн хүүхдийг үерийн гамшгаас аюулгүй гаргажээ

Хөвсгөл аймагт сүүлийн өдрүүдэд усархаг бороо үргэлжлэн орсны улмаас ихэнх гол, сайрууд үерлэж байна. Тус аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул баг Цахир гэх газарт голын ойролцоо нутаглаж байсан дөрвөн айл үерийн усанд автсан дуудлага мэдээллээр тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар түргэн шуурхай ажиллаж 0-11 насны дөрвөн хүүхэд, 22-33 насны хоёр эмэгтэйг үерийн уснаас аюулгүй гарган авчээ.

Аймгийн цагдаагийн газраас орон нутгийн иргэдийг болон тус нутгаар зорчин яваа иргэдэд аюулгүй байдалдаа анхаарч, үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet