Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп Флорида мужийн Вест Палм Бич дэх талбай дээр гольф тоглож байхдаа халдлагад өртөх шахжээ.
Хууль сахиулах албаныхны мэдээлснээр АНУ-ын Нууц албаны ажилтнууд талбайн ойролцоо Трампаас 365-457 метрийн зайд бутан дунд зогсож байсан зэвсэглэсэн этгээдийг илрүүлж, түүн рүү дор хаяж дөрвөн удаа буудсан байна.
Дараа нь буутай этгээд АК-47 загварын автомат буугаа, хоёр үүргэвч болон бусад эд зүйлсээ хаяж, хар өнгийн “Nissan” маркийн машинд суугаад зугтсан боловч нэгэн гэрч буутай этгээдийг хараад машин болон улсын дугаарынх нь зургийг авч амжжээ.
“New York Times” болон “Fox News” хууль сахиулах байгууллагын ажилтнаас иш татан мэдээлснээр сэжигтэн этгээд болох Хавайн иргэн 58 настай Райан Уэсли Роут баривчлагдсан байна.
Трамп хандивлагчид руугаа “Миний ойр орчимд буун дуу сонсогдсон, гэхдээ цуурхал хяналтаас гарахаас өмнө би та бүхнийг эхлээд сонсоосой гэж хүслээ: БИ АЮУЛГҮЙ, САЙН БАЙНА!” гэсэн цахим шуудан илгээжээ.
Долдугаар сарын 13-нд мөн Пенсильвани мужид болсон арга хэмжээний үеэр түүнийг алах оролдлого болж, Трамп чихэндээ буудуулж шархадсан.
Сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд АНУ-ын ерөнхийлөгч эсвэл томоохон намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг алах оролдлого болж байгаагүй ба уг хэргийн улмаас Кимберли Читл нууц албаны даргын албан тушаалаас хоёр намын конгрессын шахалтаар огцроход хүрсэн билээ.
Ерөнхийлөгч Жо Байден болон Трампын өрсөлдөгч дэд ерөнхийлөгч Камала Харрис нар болсон явдлын талаар мэдээлэл авсан бөгөөд түүнийг аюулгүй байгаа гэдгийг мэдээд тайвширсан гэж Цагаан орд мэдэгджээ.
Мөн “Америк хүчирхийллийг тэвчихгүй” гэж Харрис өөрийн сошиал хуудсанд бичсэн байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Доналд Трамп, #ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ,