Арваннэгдүгээр сарын 5-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп сонгогдож чадвал илүү цагийн цалинд ногдуулдаг бүх татварыг хүчингүй болгох амлалт өгчээ.

Аризонагийн Тусон хотод болсон арга хэмжээний үеэр Трамп Бид нэмэлт татваруудыг хөнгөлөх ажлын хүрээнд илүү цагийн цалинд ногдуулдаг бүх татварыг хүчингүй болгоно. Таны ажилласан илүү цагийг татвараас чөлөөлөх болно гэж мэдэгдсэн байна.

Түүнчлэн Трамп үйлчилгээний салбарын ажилтнуудын цайны мөнгөнд татвар ногдуулахыг зогсоох хууль санаачилна гэж өмнө нь амлаж байсан бол түүний өрсөлдөгч Ардчилсан намаас нэр дэвшигч дэд ерөнхийлөгч Камала Харрис ч мөн адил амлалт өгч байжээ.

Өчигдөр Трамп мөн сонгуульд ялбал ерөнхийлөгчийн хувиар Холбооны нөөцийн банканд бодлогын хүүгээ бууруулахыг шаардана гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Доналд Трамп, #ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ, #татварын хөнгөлөлт,