“SpaceX”-ийн “Crew Dragon” капсулаар сансарт ниссэн мэргэжлийн бус сансрын нисгэгчид өнөөдөр задгай сансарт “алхалт” хийж түүхэнд бичигдлээ.
Эхлээд 41 настай тэрбумтан Жаред Исаакман дэлхийгээс 700 километрийн дээр сансарт алхсан бөгөөд капсулаас гарч ирснийхээ дараа “Газар дээр бид бүгд дор бүрнээ ажилтай завгүй байдаг ч, эндээс дэлхий үнэхээр төгс ертөнц шиг харагдаж байна” гэж хэлсэн байна.
Түүний дараа “SpaceX”-ийн инженер 30 настай Сара Гиллис сансарт алхжээ. Энэ бүх үйл явцыг компанийн вэбсайтаар шууд дамжууллаа.
Сансрын алхалт эхлэхээс өмнө капсул доторх даралтыг бүрэн буулгаж, багийн дөрвөн гишүүн бүгд хүчилтөрөгчийн нарийхан хоолойгоор “Crew Dragon”-той холбогдсон сансрын хувцас өмссөн байна.
Алхалт ердөө 30 минут үргэлжилсэн ч бэлтгэл, аюулгүйгээр дуусгах ажиллагаа хоёр цаг орчим үргэлжилжээ. Сансрын алхалт нь “SpaceX”-ийн бүтээсэн сансрын хувцасны шинэ загвар, капсулын ажиллагааг турших зорилготой байв.
Исаакман, Гиллис болон АНУ-ын Агаарын цэргийн хүчний тэтгэвэрт гарсан дэд хурандаа 50 настай Скотт Потит, 38 настай “SpaceX”-ийн инженер Анна Менон нар мягмар гарагт Флорида мужаас хөөрснөөсөө хойш дэлхийг тойрон эргэлдэж байгаа юм. Потит, Менон нар сансарт алхаагүй.
“Polaris Dawn” даалгаврын үеэр анхны мэргэжлийн бус сансрын нисгэгчид сансарт алхаж түүх бүтээснээс гадна 1972 онд АНУ-ын “Аполло” даалгавраас хойш хүн төрөлхтөн сансарт хамгийн хол зайд ниссэн тохиолдол болжээ. “Crew Dragon” дэлхийг зууван тойрог замаар дор хаяж зургаан удаа тойрохдоо хамгийн багадаа 190 километр, хамгийн холдоо дэлхийгээс 1400 километр зайд ниссэн байна.
2021 онд “SpaceX”-ийн “Inspiration4” даалгаврыг санхүүжүүлсэн “Shift4” цахим төлбөрийн компанийг үүсгэн байгуулагч, нисгэгч, тэрбумтан Исаакман мөн “Polaris” даалгаврыг санхүүжүүлжээ. Тэрээр хэр их мөнгө төлж байгаагаа хэлэхээс татгалзсан боловч “Crew Dragon”-ийн бусад нислэгийн нэг суудал ойролцоогоор 55 сая доллар байдаг бөгөөд үүнээс харвал даалгавар бүхэлдээ хэдэн зуун сая долларын өртөгтэй байх магадлалтай.
Өнгөрсөн хугацаанд зөвхөн улсын төсвөөс санхүүждэг сансрын агентлагуудад хэдэн жилийн турш бэлтгэгдсэн сансрын нисгэгчид сансарт алхаж байжээ.
Олон улсын сансрын станц (ОУСС) 2000 онд байгуулагдсанаас хойш ойролцоогоор 270, Бээжингийн Тянгонг сансрын станцад Хятадын сансрын нисэгчид 16 удаа сансарт алхсан байна.
“Polaris” багийнхны хувьд хоёр жил хагасын турш симуляци орчинд бэлтгэл хийсэн байна.
Түүнчлэн лхагва гарагт Оросын “Союз МС-26” хөлөг Оросын хоёр, АНУ-ын нэг сансрын нисэгчийг Олон улсын сансрын станцад хүргэснээр тойрог замд байгаа сансрын нисгэгчдийн тоо 19 болсон нь түүхэн дээд амжилт юм.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Crew Dragon, #SpaceX, #Polaris Dawn, #сансрын алхалт, #Жаред Исаакман, #Сара Гиллис,