Европын холбоо Иран улс Орост баллистик пуужин нийлүүлсэн тухай тагнуулын мэдээлэл холбоотнуудаасаа авснаа мэдэгдээд, энэ мэдээлэл батлагдвал Тегераны эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаа анхаарууллаа.

Давааг гарагт ЕХ-ны хэвлэлийн төлөөлөгч Питер Стано “Бид гишүүн орнуудтайгаа энэ мэдээллийг шалгаж байгаа бөгөөд хэрэв батлагдвал энэ нь Украины эсрэг явуулж буй Оросын хууль бус түрэмгийллийн дайнд Ираны үзүүлж буй бодит дэмжлэг нэмэгдсэнийг илтгэх болно” гэж мэдэгджээ.

Мөн Брюссель “Ираны эсрэг томоохон хязгаарлалтын арга хэмжээ авахын тулд олон улсын холбоотнуудтайгаа хамтран шуурхай хариу өгөх болногэж Стано цааш нь анхааруулсан байна.

Өнгөрсөн долоо хоногт “Wall Street Journal” сонин Иран Орост ойрын тусгалтай баллистик пуужин нийлүүлсэн тухай эх сурвалжаас иш татан мэдээлсэн юм.

Өнөөдөр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос энэ талаар асуухад шууд үгүйсгээгүй байна.

Тэрээр “Бид нийтлэлийг харсан, ийм төрлийн мэдээлэл байнга үнэн байдаггүй” гэж хариулжээ.

“Иран бол чухал холбоотон. Бид худалдаа, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлж, хамтын ажиллагаа, яриа хэлэлцээрээ боломжит бүх салбарт, тэр дундаа хамгийн эмзэг салбаруудад хөгжүүлж байгаа” гэж нэмж хэлсэн байна.

Өнөөдөр мөн Ираны хувьсгалт гвардийн ахлах командлагч барууны хэвлэлээр яваад байгаа мэдээллийг няцаажээ.

Хатам аль-Анбиа төв штабын дэд командлагч, бригадын генерал Фазлолла Нозари “Орос руу ямар ч пуужин илгээгээгүй бөгөөд энэ нь сэтгэл зүйн дайны нэг хэлбэр юм. Иран Украин-Оросын мөргөлдөөнд оролцож байгаа талуудын алийг нь ч дэмждэггүй” гэж мэдэгдсэн байна.

Барууны орнууд Орост пуужин нийлүүлэхгүй байхыг олон сарын турш Тегеранд анхааруулсан болШахед нисгэгчгүй онгоцных нь төлөө ЕХ Ираны эсрэг аль хэдийн хэд хэдэн хориг арга хэмжээ аваад байгаа билээ.

Эх сурвалж: The Moscow Times, Reuters

#баллистик пуужин, #ЕХ, #иран, #ОРос,