Автомашин үйлдвэрлэгч Volvo 2030 он гэхэд зөвхөн бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх зорилтоо орхиж, оронд нь хайбрид машинууд худалдаанд гаргахаа мэдэгджээ. 

Зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа тул гурван жилийн өмнө зарласан зорилтоо орхих шийдвэрт хүрсэн гэж автомашин үйлдвэрлэгч тайлбарлав.

Цахилгаан хөдөлгүүрт автомашины (EV) зарим томоохон зах зээлд эрэлт удааширч, Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашинд худалдааны тариф ногдуулснаас тус салбарт үүдэн тодорхойгүй байдал үүсээд байгаа юм.

“Volvo”-оос гадна General Motors болон Ford зэрэг бусад томоохон автомашин үйлдвэрлэгчид цахилгаан автомашины зорилтоосоо ухраад байна. 

Volvo одоо 2030 он гэхэд үйлдвэрлэлийнхээ 90-ээс доошгүй хувийг цахилгаан болон залгаж цэнэглэдэг хайбрид автомашин байлгахаар төлөвлөжээ. Мөн цөөн тооны “mild” гэх тодотголтой хайбрид тээврийн хэрэгслийг зарж магадгүй байна. 

Тус компанийн гүйцэтгэх захирал Жим Рован Бидний ирээдүй бол цахилгаан гэдэгт бид итгэлтэй байна. Гэсэн хэдий ч энэ шилжилт нь шулуун биш, хэрэглэгчид болон зах зээл өөр өөр хурдаар урагшилж байгаа нь тодорхой байна” гэж мэдэгджээ.

Цэнэглэх дэд бүтцийн бүтээн байгуулалт удааширч, хэрэглэгчдэд санал болгодог хөнгөлөлтийг цуцалсан зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан цахилгаан автомашины бизнесийн орчин өөрчлөгдсөн гэж тус компани үзэж байна.

Мөн цахилгаан машины үнэ өндөр хэвээр байгаа нь худалдан авагч болон үйлдвэрлэгчийн аль алинд хойш суух шалтгаан болж байна гэж хөрөнгийн зах зээлийн шинжээч Анна Макдоналд тайлбарлав.

ЕХ болон АНУ өөрсдийн зах зээлийг хамгаалахын тулд импортоор орж ирж буй хятад автомашинд өндөр татвар ногдуулж эхэлснээр долдугаар сард Европын Холбооны хэмжээнд цахилгаан автомашины бүртгэл бараг 11%-иар буурсан болохыг Европын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлсэн байна. 

Volvo”-ийн дийлэнх хувийг Хятадын автомашины аварга Geelyэзэмшдэг бөгөөд зарим үйлдвэрлэлээ тус улсад явуулдаг тул Европ болон Хойд Америкийн Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашины импортод ноогдуулсан татвар тус компанид хамааралтай юм.

Өнгөрсөн долоо хоногт мөн Канад улс АНУ болон ЕХ-ын дараа Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашины импортод 100 хувийн татвар ногдуулах болсноо зарласан билээ.

Эх сурвалж: BBC

#Volvo, #цахилгаан автомашины үйлдвэрлэл,