Пүрэв гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпин өрөнд баригдсан Африкийн орнуудад үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлж, гурван жилийн хугацаанд 51 тэрбум ам.долларын санхүүжилт, дэд бүтцийн төслүүд, дор хаяж 1 сая ажлын байр амлажээ.
Хятад улс Африк тивтэй аж үйлдвэр, хөдөө аж ахуй, дэд бүтэц, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байгааг Ши Жиньпин Бээжинд гурван жилд нэг удаа болдог Хятад, Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад цугларсан Африкийн 50 гаруй орны төлөөлөгчдөд хандан хэлсэн байна.
“Хятад болон Африк нь дэлхийн хүн амын гуравны нэгийг бүрдүүлдэг. Бидний шинэчлэлгүйгээр дэлхий дахин шинэчлэгдэж чадахгүй” гэж Ши энэ үеэр хэлэв.
Ши дэвшилтэт, ногоон технологийн төслүүдийг илүүд үзэж байгаагаа мэдэгдсэн ч Африк тивд дэд бүтцийн төслүүдийг гурав дахин нэмэгдүүлэхээ амласан байна.
Хятадын удирдагчийн гурван жилийн хугацаанд амласан 360 тэрбум юань буюу 50.70 тэрбум ам.долларын санхүүгийн тусламжийн 210 тэрбумыг зээлийн шугамаар, 70 тэрбумаас доошгүйг нь Хятадын компаниудын шинэ хөрөнгө оруулалтаар олгох аж.
Мөн цэргийн тусламж болон бусад төслүүдэд бага хэмжээний санхүүжилт олгох болно.
2021 онд Дакарт болсон Хятад-Африкийн дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын амласан 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт, мөн ижил хэмжээний зээлээс ялгаатай нь энэ удаад санхүүгийн тусламж нь юаниар хийгдэх аж.
Нээлтийн ёслолын дараа төлөөлөгчид “Шинэ эриний хамтын ирээдүй” байгуулах тухай Бээжингийн тунхаглал, мөн 2025-2027 оны Бээжингийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан байна.
Ши Жиньпин мөн Хятад-Африкийг хуурай, далай тэнгисээр холбох сүлжээг бий болгож, хамтран хөгжүүлэхийг уриалж, төслүүдэд нь саад болж байсан Ковид-19-ийн хязгаарлалт цуцлагдсан тул Хятадын гэрээлэгчдийг тивд буцаж ирэхийг уриалжээ.
Гурван жилийн хугацаатай санхүүжилтийн хөтөлбөр нь Тайваньтай харилцаагаа хадгалсан Эсватинигаас бусад Африкийн улсуудад хамаарах гэнэ.
Эх сурвалж: Reuters

#Африк, #ХЯтад, #Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт,