Боловсролын сайд П.Наранбаяр Монгол Улсын Жүдо бөхийн шигшээ багийн терапист Масатоши Нишикидо, Токио Ариаке их сургуулийн профессор, АШУҮИС-ийн зочин профессор Нобуёши Күме, Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн тэнхимийн эрхлэгч Г.Мөнхзул, профессор Д.Цэнд-Аюуш нарыг хүлээн авч уулзан, хөдөлгөөн заслын хөтөлбөрийн талаар ярилцав.
Масатоши Нишикидо нь АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн Уламжлалт бариа заслын тэнхимд багшилдгаас гадна “Парис-2024” Олимпын наадамд Монгол Улсын Жүдо бөхийн үндэсний шигшээ баг болон мөнгөн медальт Б.Баасанхүү тамирчны терапистаар ажиллажээ. Харин анагаах ухааны доктор Нобуёши Күме нь Токио Ариаке их сургуулийн Жүдо бариа заслын тэнхимд багшилдаг бөгөөд Уламжлалт анагаах ухааны заслын талаар мэдээлэл өгч, уг хөтөлбөрт дэмжлэг үзүүлж өгөхийг хүсэж буйгаа илэрхийллээ.
Спортын анагаах ухаан буюу бэртэл гэмтлийн эмчилгээ, хөдөлгөөн засал нь чухал ач холбогдолтой тул яамны зүгээс дэмжин ажиллана гэдгийг Боловсролын сайд хэлэв. Мөн энэ чиглэлийн мэргэжилтнүүд Боловсролын зээлийн сангаар Япон Улсад магистрын сургалтад хамрагдах боломжийг судалж, уялдаатай ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа.
АШУҮИС-иас Япон Улсын Токио Ариаке их сургуультай хамтран Уламжлалт анагаах ухааны заслын чиглэлээр бакалаврын боловсролтой мэргэжилтэн бэлтгэх хамтарсан сургалтын олон улсын хөтөлбөрийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төгсөгчид нь бүгд эрүүл мэнд, боловсрол, спортын салбарт ажиллаж байгаа юм. Мөн Токио Ариаке их сургуулийн багш, профессорууд хичээлийн жилд хоёр удаа Монголд ирж жүдо бариа заслын мэргэжлийн хичээл заан, оюутнууд нь эмнэлзүйн дадлага хийдэг байна.

#Боловсролын сайд П.Наранбаяр, #Боловсролын яам, #Жүдо бөхийн шигшээ багийн терапист Масатоши Нишикидо, #Токио Ариаке, #Спортын анагаах ухаан,