АНУ-ын судлаачид Ерөнхийлөгч Владимир Путинийдийлдэшгүй” гэж зарласан цөмийн хөдөлгүүртэй, цөмийн зэвсэгтэй шинэ далавчит пуужин болох “9М370 Буревестник” пуужинг байршуулах магадлалтай газрыг тогтоожээ.

Арилжааны хиймэл дагуулын компани болох “Planet Labs”-ийн долдугаар сарын 26-ны өдөр авсан зургуудыг ашиглан хоёр судлаач шинэ пуужинг байрлуулах боломжтой газраар “Вологда-20” болон “Чебсара” гэсэн нэртэй цөмийн цэнэгт хошуу хадгалах байгууламжийн зэргэлдээх барилгын төслийг тодорхойлжээ. Тус байгууламж нь Москвагаас хойд зүгт 475 км зайд оршдог.

“CAN”-ийн судалгаа, шинжилгээний байгууллагын шинжээч Декер Эвелетийн хэлснээр төслийн талбайд гурван хэсэгт хуваасан, нийт есөн хөөргөх талбай баригдаж байгаа аж. Засвар үйлчилгээ хийх байгууламжууд, мөн цөмийн цэнэгт хошуу хадгалах таван бункер бүхий одоо байгаа цогцолбортой эдгээр хөөргөх талбай нь замаар холбогддог гэж Эвелет хиймэл дагуулын зургаас дүгнэжээ.

Энэ газар нь “том, суурин пуужингийн системд зориулагдсан бөгөөд тэдний одоогоор хөгжүүлж байгаа цорын ганц том, суурин пуужингийн систем бол ‘Skyfall’ юм.НАТО уг пуужинг “SSC-X-9 Skyfall” гэж нэрлэдэг.

Хоёр дахь судлаач болох Монтерей дахь Мидлбери олон улсын судлалын хүрээлэнгийн хоёр дахь судлаач Жеффри Льюис болон зургийг судалсан Америкийн Эрдэмтдийн Холбооны Ханс Кристенсен Эвелетийн дүгнэлттэй санал нэгдсэн байна.

Гэвч цөмийн цэнэгт хошууны агуулахын хажууд пуужин хөөргөх талбай байгуулж байгаа нь Москвагийн хувьд ердийн практик биш болохыг тэд онцолжээ. Буревестник-ийг Вологдад байрлуулснаар Оросын арми пуужинг хурдан хөөргөх боломжтой гэж тэд хэлэв.

Саяхан Оросын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков барууныхан Украин дахь дайныг хурцатгаж байгаатай холбогдуулан Орос улс цөмийн зэвсгийн номлолдоо өөрчлөлт оруулна гэж мэдэгдсэн болохыг “ТАСС” агентлаг мэдээлэв.

Путин уг зэвсгийг бараг хязгааргүй тусгалтай бөгөөд АНУ-ын пуужингийн хамгаалалтаас зайлсхийж чадна гэж хэлж байсан. Гэвч зэвсгийн өмнөх туршилтууд, загварыг харгалзан барууны зарим шинжээчид түүний мэдэгдэлд эргэлздэг.

Цөмийн аюулын эсрэг санаачилга (NTI)-ийн мэдээлснээр “Буревестник” нь 2016 оноос хойш 13-аас доошгүй удаа туршигдсан ч хоёр туршилт нь хэсэгчлэн амжилттай болж байжээ.

Хамгийн сүүлд энэ сарын 8-нд пуужингийн туршилтын үеэр таван ажилтан нас барсан талаар Оросын цөмийн агентлаг “Росатом” мэдээлсэн байна. Путин тэдний бэлэвсэн эхнэрүүдэд төрийн дээд шагнал гардуулж байжээ.

Эх сурвалж: Reuters

#Буревестник, #байршуулах газар, #Вологда-20, #Чебсара,