Финландын засгийн газар аюулгүй байдлын үүднээс Оросын иргэдийг тус улсад үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг хориглох санал гаргасан болохыг Батлан ​​хамгаалахын сайд Антти Хаканен даваа гарагт мэдэгдэв.

2022 онд Москва Украин руу түрэмгийлснээс хойш Финланд болон хөрш Оросын харилцаа муудсан бөгөөд энэ нь олон арван жилийн дараа Хельсинкийг НАТО-ийн цэргийн эвсэлд нэгдэхэд хүргэсэн билээ.

Шинээр санал болгож буй хориг нь Финланд болон Европын холбооны бусад орнуудад байнгын оршин суудаг болон давхар иргэншилтэй Оросын иргэд хамаарахгүй. Шинжээчид уг саналыг хэлэлцэж, зөвлөлдсөнөөр парламентын санал хураалтаар оруулах боломжтой болох аж.

“Энэ журам нь Финландын эсрэг болзошгүй дайсагналаас урьдчилан сэргийлэх зорилготой” гэж Батлан хамгаалахын сайд Хаканен өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр тайлбарласан байна.

Мөн Финландын эрх баригчид Оросын өмчлөгчидтэй холбоотой 3,500 орчим үл хөдлөх хөрөнгөд аль хэдийн хяналт тавьж байгааг тэрээр энэ үеэр хэлжээ.

Хельсинки одоогийн зохицуулалтад үндэслэн тодорхой хугацаанд Оросын иргэдэд стратегийн ач холбогдол бүхий байршлын ойролцоо өмч хөрөнгө худалдан авахыг хязгаарлахыг хичээж байгаа ба өнгөрсөн оны аравдугаар сард гурав, энэ оны нэгдүгээр сард гурван худалдан авалтыг хаасан байна.

Түүнчлэн Оростой 1,340 километрээр хиллэдэг Финланд улс Кремлийг Ази, Африкаас ирсэн цагаачдыг тус улсын хил рүү түлхэж, цагаачлалын асуудлыг зориуд зэвсэг болгон ашиглаж байна гэж буруутгаад, Оростой хиллэдэг бүх боомтуудаа хаагаад байгаа.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Финланд,