Ням гарагт Газын зурваст Хамас бүлэглэлийн барьцаанд байсан зургаан хүн амиа алдсаны дараа Израил даяар эсэргүүцлийн жагсаал өрнөж, олзлогдогсдыг суллах гал зогсоох хэлэлцээрийг баталгаажуулж чадаагүй эрх баригчдын эсрэг бухимдлаа илэрхийлж байна.
Иерусалим, Тель-Авив болон бусад хотод 500,000 орчим хүн жагссан гэж тооцоолж байгаа бөгөөд Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугаас барьцаанд үлдсэн 101 хүнийг эх оронд нь авчрахын тулд илүү ихийг хийхийг шаарджээ. Харин Израилын эрх баригчид барьцааны хүмүүсийн гуравны нэг орчим нь нас барсан гэж тооцоолж байгаа аж.
Дайнд нэрвэгдсэн Палестины нутаг дэвсгэрт халдварт саагийн эсрэг вакцинжуулалт эхлэх үед Израилын цэргүүд Газын өмнөд хэсэгт орших Рафах хотын хонгилоос барьцааны хүмүүсийн цогцсыг олсон байна. Цогцсуудыг Израил руу илгээсэн болохыг цэргийн хэвлэлийн төлөөлөгч контр-адмирал Даниел Хагари сэтгүүлчдэд мэдэгдэв.
Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тэднийг 48-72 цагийн өмнө ойрын зайнаас хэд хэдэн удаа буудаж хөнөөсөн болохыг тогтоосон байна.
Иерусалимд жагсагчид гудамж талбайг хааж, Ерөнхий сайдын өргөөний эсэргүүцлээ илэрхийлжээ. Тель-Авив хотод жагсагчид гол хурдны замыг хаасан байна. Цагдаа нар улс даяар 20 орчим жагсагчийг баривчлаад байгаа аж.
Дайныг зогсоож, барьцаалагдсан хүмүүсийг суллах тохиролцоонд хүрэхийг шаардсан уриалга улам бүр нэмэгдэж байгаа энэ үед Нетаньяху буруутай этгээдүүдийг баривчлах хүртэл тайван байхгүй гэдгээ мэдэгджээ. Тэрээр “Барьцааны хүмүүсийг хөнөөсөн этгээд хэлэлцээр хийхийг хүсэхгүй байгаа бололтой” гэж хэлсэн байна
Харин Хамасын дээд албан тушаалтан Сами Абу Зухри гал зогсоох гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан Нетаньяхуг тэдний үхэлд буруутгажээ. “Нетаньяхуг Израилын хоригдлуудыг үхэлд буруутай. Израилчууд Нетаньяху эсвэл хэлэлцээрийн аль нэгийг сонгох ёстой.”
Израилын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Арнон Бар-Дэвид засгийн газрыг гэрээнд гарын үсэг зурахад шахалт үзүүлэхийн тулд даваа гарагт бүх нийтийн ажил хаялт зарлаж, Израилын агаарын тээврийн гол зангилаа болох Бен Гурион нисэх онгоцны буудлыг өглөөний 8 цагаас үйл ажиллагаа явуулахгүй болохыг мэдэгджээ.
Нетаньяхутай зөрчилдөж ирсэн Батлан хамгаалахын сайд Йоав Галлант мөн тохиролцоонд хүрэхийг уриалсан бол сөрөг хүчний удирдагч, Ерөнхий сайд асан Яир Лапид хүмүүсийг Тель-Авив дахь жагсаалд нэгдэхийг уриалав.
Мөн барьцааны хүмүүсийн ар гэрийнхэн хэлэлцээрт гарын үсэг зурах хугацаа хойшилсон нь барьцааны хүмүүсийн амь насыг хохирооход хүргэсэн гэж үзээд Нетаньяхуг хариуцлага хүлээхийг уриалжээ.
Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Израил, #эсэргүүцлийн хөдөлгөөн, #барьцааны хүмүүс,