Малайзын Засгийн газар огцрох хүсэлтээ өргөн барьжээ

Малайзын Ерөнхий сайд Мухиддин Ясины тэргүүлсэн Засгийн газар хаан Султан Абдулла Султан Ахмад Шахад огцрох хүсэлтээ өнөөдөр өргөн барьжээ.
“Засгийн газар огцрох хүсэлтээ хаанд өргөн барьсан” гэж Шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудал хариуцсан сайд Хаири Жамалуддин нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ тэмдэглэсэн байна.
Тодруулбал, Ерөнхий сайд М.Ясиныг үд дунд Малайзын үндэсний ордонд зочилсонтой зэрэгцэн энэхүү мэдэгдлийг хийжээ. Түүнийг парламентын доод танхимд олонх болж чадаагүй тул ийнхүү огцрох өргөдлөө өгсөн гэж үзэж байгаа ажээ.

Хариулах