Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.08.28) хуралдаанаар Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Төсвийн гүйцэтгэлийн талаарх илтгэлийг танилцуулав.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2023 онд 23.3 их наяд төгрөг,  нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 22.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай төлөвлөгдсөнөөс 785.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан ба сүүлийн жилүүдэд төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулсан гэдгийг илтгэлийнхээ эхэнд Сангийн сайд тэмдэглэлээ.

Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харьяалагдах Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хороо, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Зам, тээврийн сайд, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Эрчим хүчний сайд, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хорооны нийт 652 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргажээ.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр Эдийн засгийн байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 2.1 их наяд төгрөгийн гүйцэтгэл гарч, үүнээс урсгал зардалд 435.4 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 1.7 их наяд төгрөгийг зарцуулсан байна.

Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 21.9 хувь буюу 468.6 тэрбум төгрөгийг Зам, тээврийн сайд, 17.7 хувь буюу 379.4 тэрбум төгрөгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, 19.6 хувь буюу 420.5 тэрбум төгрөгийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, 14.1 хувь буюу 302.4 тэрбум төгрөгийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, 11.9 хувь буюу 254.8 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайд, 11.4 хувь буюу 244.7 тэрбум төгрөгийг  Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хороо, 1.8 хувь буюу 38.9 тэрбум төгрөгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, 1.0 хувь буюу 20.1 тэрбум төгрөгийг Үндэсний статистикийн хороо, 0.4 хувь буюу 8.9 тэрбум төгрөгийг Санхүүгийн зохицуулах хороо, 0.2 хувь буюу 3.7 тэрбум төгрөгийг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны зарлага тус тус эзэлж байгаа аж.

Улсын төсвөөс 2.1 их наяд төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 40.3 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн байна. 

Дараа нь Эдийн засгийн байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулав.

Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 5 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэснээс 3 байгууллагад дүгнэлт гарган, 2 байгууллагыг түүвэрт хамруулсан байна. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Өөрчлөлтгүй”, харьяа 2 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 1 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн гэв.

Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 37 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэснээс 27 байгууллагад дүгнэлт гарган, 10 байгууллагыг аудитын түүвэрт хамруулжээ. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 22 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 5 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн байна.

Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа 34 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэснээс 29 байгууллагад дүгнэлт гаргаж, 5 байгууллагыг түүвэрт хамруулсан аж. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 23 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 5 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт, 1 байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгсөн байна.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын төсвийн 2023 оны санхүүгийн тайлангийн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа 24 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэснээс 17 байгууллагад дүгнэлт гаргаж, 7 байгууллагыг түүвэрт хамруулсан байна. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 11 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 6 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгчээ.

Үндэсний статистикийн хорооны даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа 23 байгууллагын санхүүгийн тайланг нэгтгэснээс 9 байгууллагад дүгнэлт гаргаж, 14 санхүүгийн тайланг түүвэрт хамруулжээ. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд харьяа 73 байгууллагын санхүүгийн тайланг нэгтгэснээс 49 байгууллагад дүгнэлт гаргаж, 24 байгууллагыг түүвэрт хамруулсан байна

Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 42 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 7 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн гэв.

Шадар сайд бөгөөд Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргын 2023 оны санхүүгийн тайлангийн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгчээ. Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа 33 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэснээс 30 байгууллагад дүгнэлт гаргаж, 3 байгууллагыг түүвэрт хамруулсны аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 21 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 8 байгууллагад “Хязгаарлалттай”, 1 байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгсөн байна.

Үргэлжлүүлэн тэрбээр Эдийн засгийн байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлттэй холбогдуулан анхаарах асуудлыг дэлгэрэнгүй танилцуулсан.

Сангийн сайдын илтгэл болон аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Санхүүгийн зохицуулах хорооны төсөв 12.2 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөн ч гүйцэтгэл нь 8.2 тэрбум төгрөг гарсан. Үндэсний статистикийн хороо 20.9 тэрбум төгрөгөөр, Зам тээврийн хөгжлийн сайд мөн төлөвлөснөөс дутуу гүйцэтгэлтэй байгааг тодотгоод шалтгааныг Р.Сэддорж гишүүн лавлав. Түүнчлэн аудитаас төсвийн гүйцэлтгэлтэй холбоотойгоор “Хязгаарлалттай” дүгнэлт авсан байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцох эсэхийг тодруулсан. Монгол Улс Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үнэлгээг 2023 онд хийлгэхээр төлөвлөж байсан ч ФАТФ-аас үнэлгээг 2027 онд хийхээр хойшлуулсан, энэ арга хэмжээний зардлын зарлага гараагүйн зэрэгцээ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дүнд 2.7 тэрбум төгрөг буюу нийт төсвийн 39.3 хувийн хэмнэлт гарсан гэдэг хариултыг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан өгөв. Үндэсний статистикийн хорооны 2023 оны төсвийн гүйцэтгэл дээр 806 орчим сая төгрөгийн хэмнэлт гарсан бөгөөд үүний дэлгэрэнгүй тайлбарыг ажлын хэсгээс өгсөн. Зам тээврийн хөгжлийн сайдын төсвийн гүйцэтгэлийн талаарх тайлбарыг ажлын хэсэг өглөө. Тус Байнгын хороонд харьяалагддаг төсвийн ерөнхийлөн захирагчдын 5 нь санхүүгийн тайлангийн аудитаар “Хязгаарлалттай” санал, дүгнэлт авсан болохыг ажлын хэсгээс мэдээллээ. Аудитаар “Хязгаарлалттай” санал, дүгнэлт авсан тохиолдолд хариуцлага тооцдоггүй, харин “Сөрөг” санал, дүгнэлт авсан тохиолдолд хариуцлага тооцох хуулийн зохицуулалттай гэв.

Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд Эдийн засаг, хөгжлийн сайдын төсвийн гүйцэтгэлтэй холбогдуулан тодруулга хийсэн бол Р.Батболд гишүүн он дамнан хэрэгжиж, тэр хэрээрээ төсөв нь нэмэгдсээр байдаг төсөл, арга хэмжээнүүдийн талаар асууж, ажлын хэсгээс хариулт авав. Г.Уянгахишиг гишүүн аудитын тайлан дахь ашиглалтад гараагүй гадаад зээлийн үлдэгдлийн талаарх дүгнэлттэй холбогдуулан тодруулга хийсэн бол М.Энхцэцэг гишүүн төрийн худалдан авалттай холбоотой мэдээлэл, төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан барилгын чанар, арчлалтын талаар асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, О.Батнайрамдал, Х.Ганхуяг нар асуулт асууж, хариулт, мэдээлэл авсны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Б.Мөнхсоёл, М.Энхцэцэг, О.Батнайрамдал нар үг хэлсэн.

Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо явуулж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

#ЭЗБХ, #Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлэг,