Нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран энэ сарын 30-наас ирэх сарын 1-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд “Солонгосын соёлын өдрүүд-2024”-ийг зохион байгуулна.
Төв талбайд гурван хоног үргэлжлэх энэхүү өдөрлөгт БНСУ-ын Хойд Гёнсан муж, Жоннам мужаас нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хоол хүнс, гоо сайханы үйлчилгээ эрхлэгч зэрэг нийт 58 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцох юм.
Энэ үеэр “Юн Мён Хва” солонгос үндэсний бүжгийн болон "НУМҮРИ" амьд хөгжмийн хамтлаг уран бүтээлээ толилуулж, солонгос ардын урлагийн тоглолт, электрик үндэсний хөгжмийн тоглолт, жинду бөмбөрт бүжиг, таэквондогийн үзүүлбэр болох аж. Ташрамд сонирхуулахад, зохион байгуулагчдын зүгээс хүрэлцэн ирсэн үзэгчдийн дундаас K-POP концертын тасалбар болон БНСУ руу зорчих хоёр талын тийзний сугалааны тохиролын азтан тодруулна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.