Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол охид, эмэгтэйчүүд рүү чиглэсэн цахим бэлгийн гэмт хэргийн тархалтыг таслан зогсоохыг эрх баригчдад тушаажээ.

Саяхан Өмнөд Солонгосын эрх баригчид, сэтгүүлчид, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хэрэглэгчид зохисгүй, садар самуун агуулгатайхуурамч зураг, дүрс бичлэг бэлтгэж, хоорондоо хуваалцдаг “Telegram”-ын чат өрөөнүүдийг илрүүлсэн байна.

Эдгээр зураг бичлэгийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн байсан бөгөөд ихэвчлэн бодит хүний царайг ашигласан байжээ.

Цагдаагийн байгууллага ийм төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд долоон сарын хугацаатай кампанит ажлыг өнөөдрөөс эхлүүлж байгаа ба энэ хүрээнд хуурамч материал бэлтгэж, тараасан хүмүүсийг идэвхтэй мөрдөн шалгахаа мэдэгдсэн байна. Тэр дундаа хүүхэд, өсвөр насныхны бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгтнүүдэд анхаарлаа хандуулах гэнэ.

Ерөнхийлөгч Юны мэдэгдэлд дурдсанаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тархсан садар самуун агуулгатай хуурамч зураг, бичлэгийн хохирогчдын олонх нь насанд хүрээгүй хүүхдүүд бол ихэнх гэмт хэрэгтнүүд нь өсвөр насныхан байсан нь тогтоогдсон аж.

Тус улсын цагдаагийн газрын мэдээллээр энэ оны эхний долоон сард ийм төрлийн гэмт хэрэг 297 бүртгэгдсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны 180­-аас өссөн, 2021 онтой харьцуулахад бараг хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Ял авсан 178 хүний ​​113 нь өсвөр насныхан байжээ.

Гэхдээ бодит байдал албан ёсны тоо баримтаас илүү ноцтой гэж албаныхан үзэж байна.

Тухайлбал, саяхан илрүүлсэн “Telegram”-ын чат өрөөнүүдийн нэг нь 220,000 орчим гишүүнтэй байжээ. Хохирогчдынх нь дунд оюутнууд, сурагчид, багш нар, цэргийн албан хаагчид байгаа талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлсэн байна.

Гэмт этгээдүүд “Instagram” зэрэг олон нийтийн сүлжээнээс хохирогчдынхоо зургийг авч, хуурамч материал бүтээхдээ ашигладаг байна.

“Telegram”-ыг мөн шантааж хийхэд ашигладаг гэх асуудал тус улсад дэгдэж байсан бөгөөд 2020 онд ийм сүлжээг удирддаг Чо Жу Бин гэх этгээд дор хаяж 74 эмэгтэй, тэр дундаа 16 өсвөр насны хүүхдийг шантаажилсан хэргээр 42 жилийн хорих ял авч байв.

Өмнөд Солонгосын хуулийн дагуу бусадтай хуваалцах зорилгоор садар самуун агуулгатай хуурамч мэдээлэл бэлтгэх нь таван жилийн хорих ял эсвэл 50 сая воны торгуультай байдаг.

Эх сурвалж: The Guardian

#Өмнөд Солонгос, #Цахим гэмт хэрэг, #бэлгийн гэмт хэрэг,