Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский ирэх сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд “ялалтын төлөвлөгөө” танилцуулах гэж байгаа тухайгаа мягмар гарагт нэгэн форумын үеэр мэдэгджээ.
Зеленьский хэлэхдээ, төлөвлөгөө амжилттай болох эсэх нь Байден болон АНУ Украинд “энэ төлөвлөгөөнд багтсан зүйлийг өгөх эсэхээс, мөн төлөвлөгөөг чөлөөтэй ашиглах боломжийг олгох эсэхээс хамаарна” гэв.
“Зарим хүнд хэтэрхий амбицтай сонсогдож магадгүй ч энэ бол бидний хувьд чухал төлөвлөгөө” гэж тэрээр нэмж хэлээд, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Камала Харрис, Доналд Трамп нарт мөн төлөвлөгөөгөө танилцуулна гэж хэлжээ.
Наймдугаар сарын эхээр Украин Оросын Курск муж руу довтолж эхэлсэн бөгөөд одоогоор 1,294 хавтгай дөрвөлжин км газар нутаг, 100 сууринг хяналтдаа аваад байгааг генерал Александр Сырский форумын үеэр мэдэгдсэн байна.
Зеленьскийн хэлснээр гурван долоо хоногийн турш үргэлжилж буй Курск мужид хийж буй довтолгоо нь ялалтын төлөвлөгөөнийх нь нэг хэсэг аж.
“Энэ төлөвлөгөөний гол зорилго бол Оросыг дайнаа зогсооход хүргэх явдал юм. Би үүнийг Украинд шударга байлгахыг маш их хүсэж байна” гэж сэтгүүлчдэд хэлэв.
Харин Оросын талаас Курскийн дайралт эхэлснээс хойш Украинтай энхийн хэлэлцээрийн талаар ярилцахгүй гэдгээ илэрхийлээд байгаа.
Тухайлбал, мягмар гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Хэлэлцээрийн сэдэв одоохондоо ач холбогдлоо алдсан” гэж сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.
Зеленьский ирэх есдүгээр сард Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор төлөвлөж байгаа ба энэ үеэр Байдентай уулзахаар бэлтгэж байгаа аж.
Тэрээр дараагийн энх тайвны асуудлаарх олон улсын дээд хэмжээний уулзалтаар ялалтын төлөвлөгөөний талаар хэлэлцэх боломжтой гэж харж байгаа ба Оросын талаас төлөөлөгч байлцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Зургадугаар сард Швейцарт болсон энх тайвны асуудлаарх анхдугаар дээд хэмжээний уулзалтад олон улсын төлөөлөгч оролцсон ч Оросыг оролцуулаагүй, мөн дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Хятадын төлөөлөгч байгаагүй юм.
Эх сурвалж: Reuters

#Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский, #ялалтын төлөвлөгөө,