Орос гаралтай тэрбумтан, “Telegram” аппликэйшнийг үүсгэн байгуулагч Павел Дуров бямба гарагийн орой хувийн онгоцоор Парисын ойролцоох Ле Бурже нисэх онгоцны буудалд газардсаныхаа дараа баривчлагджээ.
Францын цагдаагийн газрын хоёр эх сурвалж болон нэрээ нууцалсан Оросын нэг эх сурвалжийн хэлснээр Дуровыг Азербайжанаас хувийн онгоцоор Ле Бурже нисэх онгоцны буудалд газардах үед баривчилсан байна.
Онгоц газардахаас өмнө цагдаа нар түүнийг зорчигчдын жагсаалтад байгааг олж мэдээд түүнийг баривчлах тушаал Францад гарсан байсан тул арга хэмжээ авсан гэж цагдаагийн хоёр эх сурвалжийн нэг нь мэдэгджээ.
“Telegram нь ЕХ-ны хууль тогтоомж, түүний дотор Дижитал үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрддөг - компанийн зохицуулалт нь салбарын стандартад нийцсэн бөгөөд байнга сайжруулж байдаг. Компанийн гүйцэтгэх захирал Павел Дуровт нууж хаах зүйл байхгүй ... Платформыг урвуулан ашигласных нь төлөө платформ эсвэл түүний эзэмшигчид хариуцлага хүлээлгэх нь утгагүй юм” гэж “Telegram” түүнийг баривчлагдсаны дараа мэдэгдсэн байна.
Франц, Арабын Нэгдсэн Эмират улсын давхар иргэншилтэй Дуровыг “Telegram” дээр олон төрлийн гэмт хэрэг үйлдэхийг зөвшөөрсөн гэх үндэслэлээр урьдчилсан мөрдөн байцаалтын хүрээнд түүнийг баривчилсан гэж Францын цагдаагийн газрын гурав дахь эх сурвалж хэлжээ.
Оросын агентаар ажилласан хэргээр АНУ-ын шоронд 15 сар хоригдсон Оросын хууль тогтоогч Мария Бутина Дуровыг “улс төрийн хоригдол” гэж тодорхойлжээ.
Ням гарагт Москва мөн Парист хандан Дуровт хууль ёсны бүх эрх олгогдох ёстойг анхааруулж, “X”-ийн эзэн Илон Маск Европт үг хэлэх эрх чөлөө халдлагад өртөж байгааг шүүмжилсэн байна.
Дуров нь “ВК” сошиал медиа платформоо зарахаасаа өмнө платформ дээрх сөрөг хүчний бүлгүүдийг хаах эрх баригчдын шаардлагыг биелүүлэхээс татгалзсаныхаа дараа 2014 онд Оросыг орхин гарсан юм.
1 тэрбум орчим хэрэглэгчтэй шифрлэгдсэн программ нь Орос, Украин болон хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улсуудад өргөн хэрэглэгддэг. Энэ нь “Facebook”, “YouTube”, “WhatsApp”, “Instagram”, “TikTok”, “WeChat”-ын дараа ордог томоохон олон нийтийн сүлжээний платформуудын нэг юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард зарим засгийн газрууд түүнд дарамт үзүүлэх гэж оролдох үед Дуров “Telegram”-ыг “геополитикийн тоглогч” биш төвийг сахисан платформ хэвээр байх болно гэж мэдэгдэж байв.
2022 онд Орос Украин руу түрэмгийлсний дараа “Telegram” нь Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский болон түүний албаны хүмүүс, мөн Оросын засгийн газрын ихээхэн ашигладаг нийгмийн сүлжээний платформ болсон бөгөөд дайны төлөөх “виртуал тулааны талбар” гэж зарим шинжээчид нэрлээд байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#Франц, #Telegram, #Павел Дуров,