COVID-19

08.14: Өнгөрөгч хоногт халдварын 1,402 тохиолдол шинээр бүртгэгдэж, нэг хүн нас барлаа

Гэрэл зургийг MPA.mn

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.08.14/

Сүүлийн 24 цагт халдварын 1,402 шинэ тохиолдол нэмэгдэж, нэг  хүн нас барлаа. Тохиолдлуудын нэг нь зөөвөрлөгдсөн бол 451 нь Улаанбаатар хотод, 950 нь орон нутагт батлагдав. 

Харин 1,678 хүн эдгэрч,  9080 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 1334 нь хүүхэд, 195 нь жирэмсэн эх аж.

Халдвар авсан иргэдийн,

  • 5,099 хүний биеийн байдал хөнгөн,
  • 2,953 хүн нь хүндэвтэр,
  • 837 хүн нь хүнд,
  • 191 хүний биеийн байдал нэн хүнд байна.

Өнөөдрийн байдлаар халдвараас шалтгаалсан нас баралтын нийт тоо 872 болжээ.

May be an image of text

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet