УЛС ТӨР

УИХ-ын нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтээ ирүүлсэн есөн нам, нэг эвслийг бүртгэж, батламж олголоо.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтээ ирүүлсэн есөн нам, нэг эвслийн холбогдох баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороо 2021 оны наймдугаар сарын 09-10-нд хүлээн авч, нягтлан шалгаад Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны наймдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ.

Тус Хорооны хуралдаанаар Үнэн ба Зөв нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ардчилсан нам, Монгол Ардын нам, Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам, Гэр Хороолол Хөгжлийн нам, Дэлхийн Монголчууд нам, Ард Түмний Олонхийн Засаглал нам, Иргэний Зориг Ногоон нам, Зөв хүн-Электорат эвслийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламж олгохоор шийдвэрлэв.

Нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчид нь нэр дэвшүүлэх ажиллагааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2021 оны наймдугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлж, долоо хоногийн хугацаанд буюу есдүгээр сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд явуулах юм.

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet