Ням гарагийн өглөө Оросын Алс Дорнодод Камчаткийн хойгийн эрэг орчимд 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн болохыг орон нутгийн Онцгой байдлын яам мэдээлэв.
Газар хөдлөлтийн чичиргээ далайн эрэг дагуу, бүс нутгийн нийслэл Петропавловск-Камчатский зэрэг хотуудад мэдрэгдсэн байна.
“Аврагчид болон гал сөнөөгчдөөс бүрдсэн шуурхай баг барилга байгууламжуудыг шалгаж байна” гэж Камчатка муж дахь Онцгой байдлын яамны салбар “Telegram”-аар мэдээлэв.
Газар хөдлөлт орон нутгийн цагаар өглөөний 07:00 цагийн үед Петропавловск-Камчатскаас зүүн тийш 90 километрийн зайд, 50 километрийн гүнд болсон гэж АНУ-ын Геологийн алба мэдээлэв.
АНУ-ын Цунамигийн аюулаас сэрэмжлүүлэх үндэсний төв цунамигийн аюулаас сэрэмжлүүлсэн ч дараа нь цуцалсан бол орон нутгийн эрх баригчид цунамигийн аюулаас огт сэрэмжлүүлээгүй байна.
Эхний газар хөдлөлтийн дараа хэд хэдэн газар хөдлөлт бүртгэгдсэн боловч бага эрчимтэй байсан гэж Оросын Геофизикийн нэгдсэн албаны Камчатка дахь салбар өөрийн цахим хуудсаараа мэдээлжээ.
Тус хойг нь “Галт цагариг” гэгддэг Номхон далайн ихэнх хэсгийг хамарсан газар хөдлөлтийн идэвхтэй бүслүүр дээр оршдог бөгөөд хорь гаруй идэвхтэй галт уул байдаг.
Ням гарагт газар хөдөлсний дараахан хамгийн идэвхтэй галт уулын нэг Шивелуч дэлбэрч, үнс нь агаарт 5 километрийн өндөрт цацагдаж, галт уулаас зүүн ба зүүн өмнө зүгт 490 гаруй километр үргэлжилсэн үнсэн үүл үүссэн байна.
Курилийн арлуудад байрлах Эбеко галт уул мөн 2.5 километрийн өндөрт үнсээ цацжээ.
Оросын шинжлэх ухааны академийн галт уул судлаачид Камчаткийн зүүн өмнөд хэсэгт дахин, бүр илүү хүчтэй газар хөдлөлт болох магадлалтайг анхааруулав. Галт уул судлалын хүрээлэнгээс “24 цагийн дотор 9.0 магнитудын” хүчтэй хоёр дахь газар хөдлөлт болж магадгүй гэж үзэж байна.
Эх сурвалж: The Moscow Times, AP

#онцолсон, #Газар хөдлөлт, #ОРос, #Камчаткийн хойг, #Шивелуч галт уул,