Солонгосын ард түмэн Японы колоничлолоос тусгаар тогтносон тэмдэглэлт баярын өдөр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн илгээлтдээ Оростой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ дахин баталгаажуулсан болохыг “KCNA” баасан гарагт мэдээлэв.
Оросын удирдагч наймдугаар сарын 15-ны чөлөөлөх өдрийг тохиолдуулан илгээсэн мэндчилгээндээ Зөвлөлтийн цэргүүд Японы эсрэг тулалдаж байх үед байгуулсан харилцаа нь хоёр улсын өнөөгийн харилцааны үндэс суурь болсоор байгааг тэмдэглэсний хариуд Ким мэдэгдэлдээ холбоотноо дурссан аж.
“Хоёр орны арми, ард түмний найрсаг сэтгэл нийтлэг дайсны эсрэг цуст тэмцэлд улам бүр гүнзгийрч, бэхжиж... найрамдал, хамтын ажиллагааны харилцааг иж бүрэн стратегийн түншлэл, дийлдэшгүй нөхөрлөл болгон хөгжүүлэх хүчтэй хөдөлгөгч хүч болж байна” гэж Ким цааш нь өгүүлжээ.
Ким, Путин нар жил хүрэхгүй хугацааны дотор хоёр удаа дээд хэмжээний уулзалт хийсний сүүлийнх нь зургадугаар сард Пхеньянд болсон бөгөөд энэ үеэр хоёр орны удирдагч батлан хамгаалах хэлэлцээрийг багтаасан “иж бүрэн стратегийн түншлэлийн” гэрээнд гарын үсэг зурсан юм.
Пүрэв гарагт Ким 1910-1945 онд колоничлолын дэглэмийг зогсоохын төлөө Японы эсрэг тулалдсан Солонгосын хувьсгалт армийн цэргүүдийн дурсгалд зориулсан цогцолбор болон Зөвлөлтийн Улаан армийн цэргүүдийн дурсгалыг хүндэтгэсэн Чөлөөлөх цамхагт зочилсон байна.
Хойд Солонгосын төрийг үндэслэгч, одоогийн удирдагчийн өвөө Ким Ир Сенийг Дэлхийн II дайны төгсгөлд Японы эсрэг дайн зарласан ЗХУ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Иосиф Сталин дэмжиж байсан юм.
Солонгосыг чөлөөлсний дараа Зөвлөлтүүд Кимийн коммунист хүчийг дэмжиж, энэхүү дэмжлэгийн ачаар 1948 онд Хойд Солонгосыг байгуулж байв.
Пүрэв гарагт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол хоёр улсын нэгдэх төлөвлөгөөний талаар мэдэгдэл хийж, Пхеньянтай яриа хэлэлцээр хийхийг уриалж, Хойд Солонгосын хүний эрхийн асуудлаар олон улсын хурал зохион байгуулахыг санал болгосон ч Умардын төрийн хэвлэлүүд энэ талаар огт дурдаагүй байна.
Эх сурвалж: Reuters

#Владимир Путин, #Ким Жон Ун, #ОРос, #Хойд солонгос,