Энэтхэгт дадлагажигч эмч ажлын байран дээрээ хүчирхийлүүлж, алуулсан хэрэг гарсны дараа Дели, Хайдарабад, Мумбай, Пуна зэрэг хэд хэдэн хотод эмэгтэйчүүд, хүний эрхийг дэмжигчид зэрэг олон мянган хүн долоо хоногийн турш жагсаж байна.
Өнгөрсөн баасан гарагт 31 настай дадлагажигч эмчийг нас барсан байдалтай эмнэлгийн хурлын өрөөнөөс олсон бөгөөд гэмт хэрэгт холбогдуулан эмнэлгийн сайн дурын ажилтанг баривчилсан юм.
Хэрэг гарсан Баруун Бенгал мужийн Колката болон бусад хотод эмч нар ажлын нөхцөлийг сайжруулах, аюулгүй байдлыг хангахыг шаардан эсэргүүцлээ илэрхийлжээ.
Энэ долоо хоногийн эхээр олон хотын улсын эмнэлгүүд яаралтай тусламжийн тасгаас бусад бүх үйлчилгээгээ түр зогсоож, эмч нар гэмт хэргийн хохирогчдын төлөө шударга ёс тогтоохыг шаардаж байна.
Энэтхэгийн улсын эмнэлгүүдийн эмч нар удаан хугацаанд ажлын хэт их ачаалал, бага цалинг шүүмжилж байгаа бөгөөд дайсагнасан өвчтөнүүдийн тал дээр хангалттай арга хэмжээ авахгүй байгаад эрх баригчдыг буруутгаж ирсэн аж.
Ерөнхийдөө тайван жагсаал болж байгаа ч цагдаа нар болон бүлэг хүмүүсийн хооронд мөргөлдөөн гарч, хэрэг гарсан “RG Kar” эмнэлэг рүү жагсагчид дайран орж, яаралтай тусламжийн тасгийн дээрэмдсэн хэрэг гарчээ.
Эмх замбараагүй байдал үүсгэж байсан хүмүүсийг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан байна.
Өнөөдөр Ерөнхий сайд Нарендра Моди тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 78 жилийн ойг тохиолдуулан ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Нийгмийн хувьд бид ээж, охид, эгч дүүсийнхээ эсрэг үйлдэж буй харгислалын талаар бодох ёстой. Ард иргэд үүнийг эсэргүүцэж байна. Тэдний зэвүүцэл надад мэдрэгдэж байна” гэж хэлжээ.
Мөн эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэргүүдийг хатуу шийтгэхийг уриалсан байна.
Өнгөрсөн оны сүүлээр гаргасан Үндэсний гэмт хэргийн бүртгэлийн товчоо (NCRB)-ны тайлангаас харвал тус улсад эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг 2022 онд өмнөх оныхоос 4%-иар өсжээ.
Эх сурвалж: Reuters

#Энэтхэг, #эсэргүүцлийн жагсаал, #эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг, #Колката,