COVID-19

“AstraZeneca” вакцин: Цус бүлэгнэх хам шинжтэй хүмүүс нас барах эрсдэл өндөр байна

Оксфорд/AstraZeneca вакцины эхний тунг хийсний дараа цусны бүлэгнэлтийн хам шинж маш ховор тохиолдож байгаа боловч нас барах эрсдэл өндөр байна. Мөн тус хамж шинж ихэвчлэн залуу, эрүүл хүмүүст илэрч байгааг Их Британийн судлаачид тогтоожээ.

Судлаачид гуравдугаар сарын 22-ноос зургадугаар сарын зургааны хооронд Их Британийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн цусны бүлэгнэлтийн хам шинжтэй нь батлагдсан болон магадлалтай 220 тохиолдлын шинж тэмдэг, үр дагаврыг судалжээ.

Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн 50 хувь нь урьд өмнө нь ямар нэгэн өвчин эмгэггүй байсан бөгөөд тус хам шинжийн эрсдэлт хүчин зүйл байхгүй байсан гэж Их Британийн Тромбозын эмнэлгийн захирал, Лондонгийн Кингс Коллежийн тромбоз ба гемостазын профессор Беверли Хант хэллээ.

Мөн вакцинаас үүдэлтэй дархлааны тромбоцитопени ба тромбоз (VITT) нэртэй хам шинж илэрсэн судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн 23 хувь нь амиа алдсан бөгөөд хэрэв өвчтөний тромбоцитын тоо бага, тархинд цус харвасан бол нас барах эрсдэл 73 хувь хүртэл нэмэгдэж байсныг тогтоосон байна.

Өөр нэг судалгааны дүн вакцин хийлгэсэн 50-аас доош насны 50,000 орчим хүн тутмын нэгд цусны бүлэгнэл үүссэн болохыг харуулсан бөгөөд вакцинжуулалт, дархлаажуулалтын нэгдсэн хорооноос (JCVI) тавдугаар сарын эхээр буюу вакцины дараах цус бүлэгнэлтийн тохиолдол цөөн, халдварын түвшин бага байх үед 40-өөс доош насны хүмүүст Оксфорд/AstraZeneca вакцины оронд өөр вакцин хийлгэхийг зөвлөж байсан юм.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet