Японы Японы Ерөнхий сайд Фумио Кишида эрх баригч Либерал ардчилсан нам (LDP)-ын даргын төлөөх өрсөлдөөнд оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Энэ нь намын шинэ дарга сонгогдох үед тэрээр ерөнхий сайдын албан тушаалаас огцорно гэсэн үг юм.
“LDP” дараагийн удирдлагаа есдүгээр сард сонгох төлөвтэй байна.
Кишида армиа өргөжүүлэхийн тулд батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлж, АНУ-тай харилцаагаа гүнзгийрүүлж, Өмнөд Солонгостой хурцадмал байдлыг түүхэн доод хэмжээнд хүртэл намжаах зэрэг олон дипломат амжилт гаргасан.
Үүний хажуугаар, түүний хамгийн ойрын холбоотон, тэр ч байтугай түүний гэр бүлийнхэнтэй холбоотой хэд хэдэн дуулиан шуугиан дэгдэж, олон нийтийн үнэлгээ хамгийн доод түвшинд хүртэл буураад байсан юм.
Японы өмнөх Ерөнхий сайд Ёшихидэ Суга ердөө нэг жил ажилласныхаа дараа албан тушаалаасаа огцорч, 2021 онд Фумио Кишида одоогийн албан тушаалдаа очиж байв.
Ерөнхий сайдаар сонгогдсоноос хойш нэг сарын дараа Кишида “LDP” намаа бүх нийтийн сонгуульд удирдаж, ялалт байгуулснаар эвслийн тэргүүн болсон юм.
Нэгдүгээр сард тэрээр санхүүжилттэй холбоотой дуулианы улмаас 1957 онд байгуулагдсан Кочикай гэгддэг нам доторх фракцаа татан буулгах эрсдэлтэй шийдвэр гаргасан нь бусад фракцуудыг мөн тарахад хүргэсэн бөгөөд үүнээс хойш тэрээр нам дотроо эсэргүүцэлтэй тулгараад байв.
Түүнчлэн арванхоёрдугаар сард Засгийн газрын дөрвөн сайд, тэр дундаа Ерөнхий сайдын гол холбоотнууд болон хэд хэдэн дэд сайд нар намын мөнгийг шамшигдуулсан хэргээр огцорсон. Прокурорын мөрдөн байцаалтын явцад парламент дахь “LDP”-ийн 85 гишүүн орлогоо зохих ёсоор тайлагнаж чадаагүй болохыг тогтоосон юм.
Өмнөх жил нь Кишида ерөнхий сайдын ордонд үдэшлэг зохион байгуулж албан тушаалаа урвуулан ашигласан хүүгээ өөрийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан тушаалаас халж байв.
Мөн Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн амь насыг хөнөөсөн хэргээс хойш “LDP” нам Өмнөд Солонгосын Эв нэгдлийн сүмтэй холбоотой дуулианаас нэрээ цэвэрлэж чадахгүй байгаа.
Энэ мэт олон маргаантай асуудлын улмаас долдугаар сар гэхэд эрх баригч намын үнэлгээ 2000 оноос хойших хамгийн доод үзүүлэлт буюу 19%-д хүрсэн нь Кишидаг огцрох шийдвэр гаргахад хүргэсэн бололтой.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #Фумио Кишида, #Япон,