2024 оны Олимп, Паралимпын наадамд албан ёсны түншээр оролцож буй “Intel” компани Парист хиймэл оюун ухаан бүхий шинэ технологио олон нийтэд танилцуулсан байна.

Уг системийн зорилго нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар ирээдүйд Олимпын наадмаас алтан медаль хүртэх боломжтой тамирчдыг тодруулах явдал аж.

Систем оролцогчдын гүйх, үсрэх, атгах хүчийг хэмжих зэрэг таван туршилтаас өгөгдөл цуглуулан, эдгээр мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж, тэдний ​​хүч чадал, тэсвэр тэвчээр, хариу үйлдэл үзүүлэх хугацаа, авхаалж самбаа зэргийг үнэлдэг байна.

“Intel” Олимпын цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо төхөөрөмжийнхөө зөөврийн хувилбарыг байрлуулсан бөгөөд олимпын хөгжөөн дэмжигчдийг туршилтдаа оруулж, үр дүнг нь мэргэжлийн болон олимпын тамирчдын мэдээлэлтэй харьцуулан, жагсаалтад багтсан 10 спортоос аль нь илүү тохирохыг хэлж өгч байгаа аж.

Энгийн камер, тооцоолох хүчин чадалтай хиймэл оюун ухаан бүхий уг системийн зөөврийн хувилбарыг ихэнх төхөөрөмжид холбон ашиглах боломжтой байна.

Энэхүү технологи нь физик мэдрэгч ашиглахгүйгээр камераар авсан дүрс бичлэгт дүн шинжилгээ хийх замаар оролцогчдын гүйцэтгэлийг үнэлдэг бөгөөд Олон улсын олимпын хороо саяхан уг системийг Сенегалын таван өөр тосгонд туршжээ.

Туршилтад 1,000 гаруй хүүхэд оролцсоноос, илүү нарийвчилсан сорилтын дараа 48 хүүхдийг “өндөр чадамжтай”, нэг хүүхдийг “онцгой чадвартай” гэж тодорхойлсон байна.

Сенегалын Үндэсний Олимпын Хороо эдгээр хүүхдүүдийг цаашид спортын хөтөлбөрт хамруулж, ур чадварыг нь ажиглахаар болсон байна.

Энэ системийг хөгжүүлснээр амжилт гаргах боломжтой авьяаслаг хүүхдүүдийг олж илрүүлэх боломжтой гэж зарим хүмүүс найдаж байгаа ч зарим нь системийг тамирчны гүйцэтгэлд нөлөөлдөг бүх хүчин зүйлийг үнэлж чадахгүй гэж үзэж байна.

Эх сурвалж: BBC

#хиймэл оюун ухаан, #Олимпын наадам, #Парис 2024, #Intel,