Газрын шинэчилсэн 18 стандарт болон газрын мэдээллийн цахим лавлагааны талаар мэдээлэл хийж байна
Барилгын хөгжлийн төвийн тэргүүн дэд захирал О.Одбаяр: “Газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох жагсаалтад 435 иргэн, аж ахуй нэгж нэмэгдлээ. Эдгээр иргэд наймдугаар сарын 15-наас өмнө Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар ирж тайлбар саналаа өгөх хэрэгтэй байна. Наймдугаар сарын 15-наас газар эзэмших эрхийг нь цуцална. Энэ хугацаанаас өмнө ирэхгүй бол гэрээгээ зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж ойлгоно.
Газрын харилцаа, геодез зураг зүйн газраас системээ автоматжуулчхаад байхад Улсын бүртгэлийн ерөнхий газрын И-дугаар өгдөг ажил чирэгдэл учруулж байна. Үүнийг автоматжуулах ёстой. Олон нийт газар ашиглалтын цахим системээ ашиглаж мэдэхгүй байна. Иргэд Egazar.gov.mn сайтаар нэвтрэн орж хаанаас ямар газар авч болохоо харж болно. Аваагүй байгаа газрыг хэнд олгох нь дүүргийн Засаг даргын мэдлийн асуудал. Нийслэл дүүрэг, аймагт байгаа газрын даамлууд авлига хүлээгээд байгаа юм шиг хандлага байна.
Тухайлбал олгогдоогүй байгаа газрыг дүүргийн газрын албаны мэргэжилтэн олгохгүй байвал та тэр ажилтныг шалгуулж болно. Энэ системээс газрын байршлаа харсны дараа дүүргийн газрын албанд хүсэлт, өргөдлөө гаргаж, бичиг баримтаа бүрдүүлнэ.
Газрыг цахимаар өгөхийг түр хаасан. 0.07 га газар эзэмших эрх хязгааргүй. Улмаар иргэд олон газар аваад байна. Тухайлбал улсын хэмжээнд 28 газартай хүн байна. Иймээс өргөдлийг цахимаар биш дүүргийн газрын албаар олгоно. Удахгүй нэг хүн 0.07 газрыг нэг удаа эзэмшдэг хууль гарч асуудал шийдэгдсэний дараа цахимд шилжүүлнэ” гэв.

Хариулах