Австралийн хоккейчин Том Крэйг мягмар гарагийн шөнө кокаин худалдаж авч байгаад Парист баривчлагджээ. 

Түүнийг цагдан хорьсон ч сануулга өгөөд сулласан бөгөөд ял шийтгэл, торгууль оногдуулаагүй байна.

Крэйг суллагдсаныхаа дараа цагдаагийн газраас гарч явахдаа “Би юуны өмнө сүүлийн 24 цагийн дотор болсон явдалд уучлалт гуймаар байна. Би аймшигтай алдаа гаргасан. Би хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг бүрэн хүлээнэ” гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.

“Миний үйлдлүүд минийх бөгөөд миний гэр бүл, багийнхан, найз нөхөд, спорт, Австралийн олимпын багийг ямар ч байдлаар тодорхойлохгүй. Би та бүхнийг ичгэвтэр байдалд орууллаа. ​​Намайг үнэхээр уучлаарай.”

28 настай Крэйг “Токио 2020” наадмаас мөнгөн медаль хүртсэн бөгөөд Австралийн шигшээ багийн төлөө 100 гаруй тоглолтод оролцсон тамирчин юм.

Парис 2024”-д Австралийн багийг удирдан явж байгаа Анна Мирес Крэйгийг суллагдсанд баяртай байгаа ч түүний хийсэн үйлдлийг “өршөөж чадахгүй” гэж мэдэгдэв.

“Тэр муу шийдвэр гаргасан сайн хүн. Гэхдээ ийм шийдвэр гаргахад үр дагавар бий. Тэр уучлалт гуйж, гэмшиж, алдаагаа хүлээн зөвшөөрсөн, тусламж хэрэгтэй бол бид түүнийг дэмжих болно.”

Австралийн эрэгтэй, эмэгтэй хоккейн баг хоёулаа” Парис 2024”-ийн шөвгийн наймд хасагдсан бөгөөд Крэйгийг Олимпын тамирчдын тосгоноос гаргасан байна.

Эх сурвалж: BBC

#Австрали, #Парис 2024, #хоккейчин, #Том Крэйг,