ЭДИЙН ЗАСАГ

МХБ: 1.4 сая ширхэг хувьцааг 20.1 сая төгрөгөөр арилжив

Гэрэл зургийг MPA.mn

Монголын Хөрөнгийн биржид өчигдөр 35 ХК-ийн 1.4 сая ширхэг хувьцааг 20.1 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 14 ХК-ийн  хувьцааны ханш дээшилж, 19 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ариг гал” (EER+14.62%) болон “Монголын цахилгаан холбоо” ХК (MCH+13.69%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Мерекс” (MRX-14.29%) болон “Улсын их дэлгүүр” ХК (UID-13.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 50,928 нэгж эрхийг 10.5 сая төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 3.1 хувиар буурч, 33176 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,250,041,024,931.56 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet