Бангладешт хэдэн долоо хоног үргэлжилсэн оюутны эсэргүүцлийн хөдөлгөөн даамжирч, хүний аминд хүрсэн аюултай үймээн самуун болж хувирсны дараа Ерөнхий сайд Шейх Хасина албан тушаалаасаа огцорч, эх орноосоо дүрвэсэн билээ.

Үүнээс нэг өдрийн дараа буюу мягмар гарагт Ерөнхийлөгч Мохаммед Шахабуддин, цэргийн удирдагчид, ялгаварлан гадуурхалтын эсрэг оюутны бүлгийн дарга нарын хооронд уулзалт болжээ.

Оюутны хөдөлгөөний удирдагчид цэргийн удирдлагаар удирдуулсан засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тодорхой илэрхийлснээр түр засгийн газрыг Нобелийн энх тайвны шагналт Мухаммед Юнус тэргүүлэх болсныг Ерөнхийлөгчийн тамгын газар мэдэгдэв.

Юнус оюутны хөдөлгөөний саналыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Парист эмчилгээ хийлгэснийхээ дараа Дака руу буцахаар болсон байна.

Даваа гарагт Бангладеш даяар болсон ширүүн мөргөлдөөний улмаас 100 гаруй хүн амиа алдсан нь жагсаал цуглаан эхэлснээс хойш хамгийн олон хүний ​​амь хохирсон өдөр болжээ. Жагсагчид хариуд нь олон зуун цагдаагийн хэлтсүүдийг галдан шатаасан байна. 

Бангладешийн Цагдаагийн албаны холбоо (BPSA) эрх баригчдын тушаалаар гал нээсэн хэмээн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан боловч лхагва гарагт Бангладешийн үндэсний цагдаагийн газрын даргыг огцруулжээ.

Эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш амь үрэгдсэн хүний тоо 400-г давсан гэж үзэж байна.

Долдугаар сарын эхээр их, дээд сургуулийн оюутнууд төрийн албаны ажлын байрны квотыг цуцлахыг шаардсанаар тайван жагсаал эхэлсэн ч хожим засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй хөдөлгөөн болон хувирсан юм.

Хэдэн долоо хоног үргэлжилсэн эмх замбараагүй байдлын эцэст Ерөнхий сад Хасина огцорч, Энэтхэг рүү дүрвэснээр түүний 15 жил үргэлжилсэн засаглал дуусгавар болсон.

Үүнээс хэдхэн цагийн дараа Бангладешийн армийн командлагч генерал Вакер-уз-Заман түр засгийн газар байгуулахаа амлав.

Мөн олон жилийн турш гэрийн хорионд байсан экс ерөнхий сайд, сөрөг хүчний гол удирдагч Халеда Зиа, идэвхтэн Ахмад Бин Куасем зэрэг Хасинагийн засаглалын үед хоригдсон улс төрийн хоригдлууд мягмар гарагт суллагдсан байна.

Эх сурвалж: BBC

#Бангладеш, #түр засгийн газар, #Нобелийн энх тайвны шагналт Мухаммед Юнус,