ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хакерууд 600 гаруй сая долларын криптовалютыг хулгайлжээ

Хакерууд 600 сая долларын криптовалют хулгайлсан бөгөөд энэ нь криптовалютын түүхэн дэх хамгийн том хулгайн хэрэгт тооцогдож байна. Ойролцоогоор 267 сая долларын Ethereum валют, 252 сая долларын Binance зоос, 85 сая долларын USDC токеныг авчээ. Олон сая долларын токеныг өөр криптовалютын түрийвчнүүд рүү шилжүүлсний дараа Poly Networks биржүүдэд хөрөнгийг түгжихийг хүссэн байна.

Блокчэин сайт Poly Network хакерууд системийн эмзэг байдлыг ашигласныг мэдэгдсэн бөгөөд твиттерт байрлуулсан захидалдаа хулгайчдыг “харилцаа холбоо тогтоож, хакердсан хөрөнгөө буцааж өгөхийг” уриалсан байна.

Мөн гэмт хэрэг гарснаас хэдхэн цагийн дараа блокчэйн хамгаалалтын Slowmist фирм халдагчийн IP болон имэйлийн мэдээллийг аль хэдийн олж авсан гэж мэдэгдсэн бөгөөд үүний дараа буюу лхагва гаригийн өглөө гэхэд халдагч ойролцоогоор 2 сая долларын хулгайлсан токеныг эргүүлэн өгчээ.

Poly Network бол төвлөрсөн бус санхүүгийн үйлчилгээ (Defi) үзүүлэгч бөгөөд хэрэглэгчдэд нэг блокчейнтэй холбогдсон токеныг өөр сүлжээнд шилжүүлэх боломжийг олгодог.

Криптовалютын нийт зах зээл дэх гэмт хэргээс үүдэлтэй хохирол 2020 онд нийт 1.9 тэрбум, 2019 онд 4.5 тэрбум доллар байснаас 2021 онд огцом буурч 681 сая доллар болжээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet