“Neuralink” компани саажилттай өвчтөний тархинд чип суулгах хоёр дахь туршилтаа эхлүүлснийг тус стартапын эзэн Илон Маск мэдэгдэв.
“Neuralink”-ийн нугасны гэмтэлтэй хүмүүст туслах зориулалттай төхөөрөмж бодит өвчтөн дээр туршигдаад явж байгаа бөгөөд энэхүү төхөөрөмжийг тархиндаа суулгуулсан эхний өвчтөн бодлоороо видео тоглоом тоглох, интернэтээр хэсэх, олон нийтийн сүлжээнд нийтлэл бичих, зөөврийн компьютерын курсорыг хөдөлгөх боломжтой болсон.
Баасан гарагт цацагдсан подкаст дээр Маскын хэлснээр “Neuralink”-ийн хоёр дахь туршилтад эхний өвчтөнтэй адил нугасны гэмтэлтэй хүн оролцож байгаа бөгөөд өвчтөний тархинд суулгасан суулгацын 400 электрод нь хэвийн ажиллаж, тархитай идэвхтэй харьцаж байгаа аж. Компанийн вэбсайтад бичсэнээр суулгац нь нийт 1024 электродтой байна.
Хоёр дахь өвчтөнд чип суулгах мэс засал хэзээ болсон талаар тэрээр мэдээлэл өгөөгүй ч “Neuralink” эмнэлзүйн туршилтынхаа хүрээнд энэ жил дахин найман өвчтөний тархинд чип суулгахаар төлөвлөж байгааг хэлжээ.
Туршилтын эхний оролцогч Ноланд Арбауг мөн “Neuralink”-ийн гурван захиралтай хамт подкастад оролцсон байна.
Арбауг нэгдүгээр сард суулгац суулгахаасаа өмнө амандаа саваа хийн таблет төхөөрөмжийн дэлгэцийг товших байдлаар компьютер ашигладаг байжээ. Харин одоо “Neuralink”-ийн суулгацын тусламжтайгаар бодлоороо төхөөрөмжийг удирддаг болсон байна. Тэрээр өмнөхөөсөө илүү бие дааж, бусдаас хараат байдлаа бага боловч бууруулсан гэв.
Мэс заслын дараа суулгацыг Арбаугийн тархитай холбосон утаснууд салж, тархины дохиог хэмжих электродын тоо огцом цөөрсөн ч “Neuralink” суулгацын алгоритмыг өөрчилснөөр суулгацны тархины дохиог хянах чадвар сэргэсэн байна. Одоогоор түүний тархинд суулгасан суулгац дахь электродуудын ердөө 10.15% нь л ажиллаж байгаа аж. Гэсэн хэдий ч бодлынхоо тусламжтайгаар курсорыг удирдах хурдаа ахиулж чаджээ.
Эх сурвалж: The Guardian

#онцолсон, #илон маск, #Neuralink, #тархины чип,