АНУ-ын тамирчин Симон Байлз Парисын олимпоос хоёр дахь алтаа авснаар Олимпын зургаан алтан медалийн эзэн болж, гялалзсан амжилтаараа спортын оргил дох өөрийн байр сууриа бататгав.

Рио-2016-аас дөрвөн алт хүртэж, Токио-2020-д тэмцээнээ орхихоос өмнө хамгийн найдлага төрүүлсэн тамирчдын нэг байсан Байлз сүүлийн 72 жилийн хугацаанд гимнастикийн “all-around” төрөлд алт хүртсэн хамгийн өндөр настай тамирчин болжээ.

Бразилын багийн Ребека Андраде Берси Аренад мөнгөн медаль хүртсэн бол өмнөх олимпоос уг төрөлд алтан медаль хүртсэн Суниса Ли хүрэл медалийн эзэн болсон байна. 

“GOAT” буюу бүх цаг үеийн хамгийн агуу тамирчин гэгддэг Байлз өдгөө 27 настай бөгөөд өсвөр насныхан зонхилдог уг спортод Олимпын “all-around” төрлийн хошой аварга болсон анхны гимнастикч юм.

Сүүлийн 12 удаагийн Олимпын эмэгтэйчүүдийн “all-around” төрлийн аваргууд бүгд өсвөр насныхан байжээ.

Байлз бямба гарагт “vault”, даваа гарагт “beam” болон “floor” төрлөөр дахин өрсөлдөх юм.

Эх сурвалж: BBC

#АНУ, #Парис 2024, #Симон Байлз, #бүх цаг үеийн хамгийн агуу тамирчин,