Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхийлөгч Николас Мадуро дахин ялалт байгуулсныг тус улсын сонгуулийн зөвлөл зарлажээ.
Мадурогийн ойрын холбоотон болох Үндэсний сонгуулийн зөвлөлийн дарга Элвис Аморосогийн мэдэгдсэнээр саналын хуудасны 80%-ийг тоолсны дараа Ерөнхийлөгч Мадуро 51%-ийн санал авсан бол түүний гол өрсөлдөгч 44%-ийн саналтай байна.
Харин Венесуэлийн сөрөг хүчин сонгуулийн үр дүнг үгүйсгээд, эсэргүүцэж буйгаа мэдэгджээ.
Сөрөг хүчин сонгуулийн өмнөх санал хураалтуудыг тэргүүлж байсан өөрийн нэр дэвшигч Эдмундо Гонзалесыг 70%-ийн саналаар ялалт байгуулсан гэж үзэж байгаа бөгөөд түүнийг хууль ёсоор сонгогдсон ерөнхийлөгч хэмээн мэдэгдсэн байна.
Сөрөг хүчний намууд бүгд 11 жил засгийн эрх барьж байгаа Ерөнхийлөгч Мадурог огцруулахын тулд Гонзалесыг дэмжиж буйгаа илэрхийлэв.
Мадурогийн удирдлага дор 29.4 сая хүн амтай Венесуэл улсын эдийн засаг, улс төр хямралд орж, улмаар 7.8 сая хүн эх орноосоо дүрвэжээ. Сонгуулийн үр дүн гарсан тул одоо дүрвэгсдийн тоо дахин нэмэгдэж магадгүй. Сонгуулийн өмнөх нэг санал асуулгаар хүн амын гуравны нэг нь гадны орнууд руу дүрвэнэ гэсэн үр дүн гарсан байна.

Венесуэлчүүдийн олноор цагаачилдаг Латин Америкийн улсууд болон ирэх арваннэгдүгээр сард ерөнхийлөгчийн сонгууль нь болох АНУ-д тус улсад болж буй үйл явдал ихээр нөлөөлөх нь тодорхой.
Мөн Венесуэл улс нь дэлхийн хамгийн том нефтийн нөөцтэй тул хэнтэй бизнес хийх нь бас чухал юм. Мадуро өнгөрсөн хугацаанд улс орныхоо эдийн засгийн хүндрэлд АНУ-ын хориг арга хэмжээг буруутгаж, АНУ-тай ширүүн харилцаатай Хятад, Иран, Орос улсуудтай нягт холбоо тогтоожээ.
Засгийн газар солигдвол Венесуэл эдгээр орнуудаас болон ойрын холбоотон Кубаас нүүр буруулж магадгүй бол Мадуро засгийн эрхэнд үлдвэл холбоотнуудтайгаа харилцаагаа гүнзгийрүүлэх төлөвтэй байна.
Сонгуулийн үр дүнг зарласны дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен эргэлзэж буйгаа илэрхийлжээ.
Чилийн Ерөнхийлөгч Габриэль Борич үр дүнд нь итгэхэд бэрх гэж мэдэгдсэн бол Уругвайн Ерөнхийлөгч Мадурогийн засгийн газрын талаар “Тэд бодит үр дүнгээс үл хамааран ялах нь тодорхой байсан” хэмээн мэдэгдсэн байна.
Сөрөг хүчин олон мянган ажиглагчаа орон даяар сонгуулийн хэсгүүдэд байршуулсан боловч ажиглагчдыг нь санал авах байруудаас “хүчээр гаргасан” болохыг мэдэгджээ.
2018 оны сонгуульд Мадуро ялалт байгуулахад олон нийт сонгуулийн үр дүнг “чөлөөт биш, шударга биш” гэж үгүйсгэж байв.
Эх сурвалж: BBC

#ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ, #Венесуэл, #Николас Мадуро,