АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден сонгуулийн сунгаанаас нэрээ татаж, АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрисыг нэр дэвшүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлснээс хойш анх удаа олон нийтэд хандан Зууван танхимаас мэдэгдэл хийжээ.

Тэрээр Ардчилсан нам болон улс орноо нэгтгэхийн тулд кампанит ажлаа зогсоох түүхэн шийдвэр гаргасан хэмээн тайлбарлаад, “бамбараа шинэ үеийнхэнд дамжуулах” цаг болсон гэж хэлсэн байна.

“Би энэ албыг хүндэлдэг. Гэхдээ би эх орондоо илүү хайртай.”

Урагшлах хамгийн сайн арга бол бамбарыг шинэ үеийнхэндээ дамжуулах явдал бөгөөд энэ бол манай үндэстнийг нэгтгэх хамгийн сайн арга зам юм” гэж хагас зуун жил гаруй хугацаанд төрийн албанд зүтгэсэн Байден хэлэв.

Ерөнхийлөгч ирэх оны нэгдүгээр сард бүрэн эрхийнх нь хугацаа дуусах хүртэл “Америкийн ард түмний төлөө ажиллана” гэж амласан бөгөөд Харрисыг “туршлагатай, хатуужилтай, чадвартай” хамтрагч хэмээн магтжээ.

Байден мөн хоёр дахь удаагаа сонгогдоно гэдэгтээ итгэлтэй байсан боловч “ардчиллыг аврахын тулдөөр сонголт байгаагүй гэж үргэлжлүүлэв.

“Америкийн үнэт зүйл бол хаад, дарангуйлагчид захирдаггүй явдал. Зөвхөн ард түмэн захирдаг. Түүх та бүхний гарт байна. Та бүхний гарт хүч чадал байна. Америкийн утга учир нь та бүхэн юм.”

Тэрээр өнгөрсөн сарын сүүлчээр Трамптай хийсэн мэтгэлцээний үр дүнгээс болж Ардчилсан намын гишүүд болон хандивлагчдын дарамт шахалттай тулгарснаа дурдаагүй мэдэгдэлдээ байна.

78 настай Трамп лхагва гарагийн орой “Truth Social” хэмээх сошиал медиа платформ дээрээ ерөнхийлөгчийн мэдэгдлийг “ойлгомжгүй, маш муу!” хэмээн шүүмжилжээ.

Мөн Хойд Каролина мужийн Шарлотт хотод болсон арга хэмжээн дээр Харрис, Байден нарыг АНУ-ын түүхэн дэх хамгийн их хор хөнөөлтэй ерөнхийлөгч гэж нэрлэсэн байна.

Зарим Бүгд найрамдах намынхан Байден сонгуулиас нэрээ татсаныг хангалтгүй гэж үзэж, ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцрохыг уриалсан ч Цагаан ордон саналд нь татгалзсан хариу өгсөн байна.

Эх сурвалж: BBC

#онцолсон, #АНУ, #АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден,