Лхагва гарагт хогтой уут дүүжилсэн Хойд Солонгосын агаарын бөмбөлгүүд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ойролцоо унасан болохыг Ерөнхийлөгчийн хамгаалалтын алба мэдэгджээ.
Хими, биологи, радиологийн хариу арга хэмжээний багийнхны хийсэн шалгалтаар Ёнсан дүүрэг дэх засгийн газрын цогцолборын ойролцоогоос олдсон бөмбөлөгт бохир эсвэл эрсдэл учруулахуйц зүйл байгаагүй байна.
Тавдугаар сараас хойш Хойд Солонгос үе үе олон төрлийн хог дүүжилсэн хэдэн зуун бөмбөлгийг Өмнөдийн хил давуулан илгээж байгаа. Үүнээс болоод Өмнөд Солонгосын арми Умардын хил дээр дахин чанга яригчаар суртал нэвтрүүлж эхлэхэд хүрсэн билээ.
Умардын зүгээс агаарын бөмбөлгүүдийг Өмнөд Солонгос дахь тус улсын дүрвэгчид болон идэвхтнүүдийн явуулдаг Пхеньяны эсрэг ухуулах хуудас, хоол хүнс, эм тариа, мөнгө, К-поп видео, олон ангит кино бүхий USB төхөөрөмж зэрэг суртал ухуулгын кампанит ажлын хариу гэж тайлбарласан.
Ерөнхийлөгч Юн Сук Ёол олон арван жил мөрдөгдөж ирсэн уламжлалыг эвдэж, хатуу харуул хамгаалалт бүхий Хөх ордонд амьдрахаас татгалзсаны дараа 2022 оноос хойш Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газар Сөүл хотын төв дүүрэг болох Ёнсанд байрлаж байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #Хойд солонгос, #хогтой бөмбөлөг, #Ерөнхийлөгчийн ордон,